Эдийн засаг


“Эрдэнэс Монгол”-ийн хувьцаагаа ЗГ-т буцаан худалдаж болно

5 сар TIMES.MN

"Эрдэнэс Монгол" ХХК-иас хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж, компаниудад хандан мэдэгдэл гаргалаа.


Уг мэдэгдэлд, "Засгийн газрын 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 154 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 201 тогтоолын дагуу “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг төлбөртэйгээр худалдан авсан аж ахуйн нэгж, иргэд Засгийн газраас тогтоосон нэрлэсэн үнээр нь 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрийн дотор Засгийн газарт буцаан худалдаж, төлбөрөө эргүүлэн авах боломжтой болсныг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.


Ингэхийн тулд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаа худалдан авсан аж ахуйн нэгж, иргэд хувьцааны төлбөрөө эргүүлэн авах тухай хүсэлтээ дараах баримт бичгийн хамт бүрдүүлэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд (ҮЦТХТ) хандахыг анхаарууллаа.


Хэрэв ҮЦТХТ-д хандах боломжгүй бол өөрт ойрхон Төрийн банкны салбар, нэгжид 2017 оны есдүгээр сарын 01-ний өдрийн ажлын цаг дуусахаас өмнө хүсэлтээ өгч болох аж.


Хувьцаагаа эргүүлэн худалдах иргэд юу бүрдүүлэх вэ?

  • Хувьцааг буцаан худалдах хүсэлт (ҮЦТХТ-н баталсан маягтын дагуу);
  • Засгийн газрын 2012 оны 201 дүгээр тогтоолын дагуу “ҮЦТХТ” ХХК-д мөнгө тушаасан баримт эсвэл түүний хуулбар;
  • Аж ахуйн нэгж бол тухайн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (Нотариатаар баталгаажуулсан байх);


3.1. Аж ахуйн нэгж татан буугдсан тохиолдолд:

  • 3.1.1 Компанийн дүрэм (Эх хувь эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар)
  • 3.1.2 Улсын бүртгэлийн газрын тодорхойлолт (татан буугдсан тухай);
  • 3.1.3 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25.3-д зааснаар татан буугдсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийг татан буулгасан тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр (эх хувь эсвэл түүнийг баталгаажуулсан хуулбар);
  • 3.1.4 Татан буугдсан аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчид төлбөрийг хэрхэн авах талаар харилцан зөвшөөрсөн баримт бичиг (Нотариатаар баталгаажуулсан)
  • 4. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар,
  • 5. Тухайн нөхцөл байдлаас хамааран ҮЦТХТ-өөс шаардсан бусад баримт бичиг зэргийг бүрдүүлэх юм.

Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.