Спорт


Билэгдлийн гарааны таван тоглогчийг тодруулав

5 сар TIMES.MN


Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос өнөөдөр “Үндэсний супер Лиг-2017”-гийн медальт байрт шалгарсан багуудад мөнгөн шагнал, аваргын тугийг хүндэтгэлтэйгээр гардууллаа.


Энэ оны улирлын аваргаар “Ховд Мон-Алтиус” баг шалгарч “Альянс Тех Харцага”, “Архангай Алтан Дорнодын дайчид” хоёр, гуравдугаар байр эзэлсэн билээ. Үндэсний супер Лиг-2017”-гийн Билэгдлийн гарааны таван тоглогчоор холбон тоглогч Чой Рү Ри /”Альянс Тех Харцага”/, хамгаалагч Т.Санчир /”SBL Хасын Хүлэгүүд”/, довтлогч Роберт Тунер /“Архангай Алтан Дорнодын дайчид”/, довтлогч А.Гансүх /“Ховд Мон-Алтиус”/, төвийн тоглогч: Рик Жэксон /“Ховд Мон-Алтиус”/ тус тус шалгарсан юм.


Манай шилдэг сагсанбөмбөгчдийн нэг Т.Санчир “SBL Хасын хүлэгүүд” багт тоглосон ч хүрэл медалийн төлөөх тоглолтод “Архангай Алтан Дорнодын дайчид”-ад ялагдсан юм.



Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.