Бүтээлч санаа


Ямар ч үед бага насны хүүхдийг тэврэх үедээ сэгсэрч болохгүй

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN


Хүүхдийг Сэгсрэх хам шинж буюу Shaken baby syndrome /SBS/гэж юу вэ?- Бага насны хүүхдийг дээшээ шидэж тоглох буюу хүүхдээ мөрөн дээрээ суулгаж тоглох нь аюултай аж. таваас доош насны хүүхдийг хэдийд ч сэгсэрч болохгүй юм. Учир нь  хүүхдийг санамсаргүй байдлаар  сэгсэрснээс болж үүсэх хам шинж нь тархины ноцтой гэмтэл үүсэх нөхцөл үүсч байдаг.

Түүнчлэн орилж хашгирч байгаа, бие засч сурах гэж байгаа, явж сурч байгаа хүүхдийг саатуулахын тулд эцэг, эхчүүд санамсаргүй байдлаар хүүхдээ сэгсэрдэг. Энэ үед хүүхдийн толгой урагшаа хойшоо сэгсрэгдэж байдаг ба тархи нь гавлын ясыг мөргөх буюу цохиж байдаг. Энэ үед тархины эргэн тойронд цус шүүрэх, даралт ихсэх, хавдар болж хавдах гэх мэт зүйлүүд болж байдаг байна. Түлхэлтийн хүч нь заримдаа нүдний торлог бүрхэвчинд цус харвалт үүсгэдэг нь нүдний цагаан мэдрэмтгий хэсэгт нөлөөлж тархины дүрсийг дамжуулдаг хэсгийг гэмтээдэг.

 Shaken baby syndrome /SBS/ гэж нэрлэгддэг сэгсрэх хам шинжээс  болж бага насны хүүхдэд нуруу нугас болон хүзүүний гэмтэл мөн ясны цууралт үүсч болдог. Асуудлын гол нь хэр удаан хүүхдийг сэгсэрснээс хамаардаггүй, 5 эсвэл 10 секунд сэгсэрсэн байлаа ч хүүхэд байнгын аюулт зүйлд өртөх тэр байтугай үхэх ч магадлалтай байдаг.


 SBS нь санаандгүйгээр хүүхэдтэйгээ тоглож байхад үүсч болох уу?


Үгүй. Учир нь та хүүхэддээ хайртай болхоор аз турших тоглоомуудаар тоглохгүй болов уу? Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ тоглохдоо тэдний хөлийг савах, гарнаас барьж сэгсрэх, агаарт шидэж хөөргөж тоглох зэрэг найдваргүй байдлаас болж санамсаргүйгээр унагаах зэргээс тийм зүйл болдог. Үүнийг та тунгаан бодож үзээрэй!Харамсалтай нь зарим нэг ууртай насанд хүрэгчид өөрсдийн давуу байдлаа ашиглан жаахан хүүхдүүдэд бэлгийн бус замаар хүчирхийлэл үйлддэг нь энэхүү өвчнийг үүсгэх бас нэгэн шалтгаан болдог.


• SBS нь зөвхөн хүүхдүүдэд тохиолддог уу?


Ихэнх SBS гэмтсэн тохиолдлууд нь 2-оос доош насны хүүхдүүд байдаг ба дундажаар 6-9 сартай хүүхдүүдэд хамгийн ихээр тохиолддог. Заримдаа 5 хү SBS нь санаандгүйгээр хүүхэдтэйгээ тоглож байхад үүсэж болох уу?


Үгүй. Учир нь та хүүхэддээ хайртай болхоор аз турших тоглоомуудаар тоглохгүй болов уу? Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ тоглохдоо тэдний хөлийг савах, гарнаас барьж сэгсрэх, агаарт шидэж хөөргөж тоглох зэрэг найдваргүй байдлаас болж санамсаргүйгээр унагаах зэргээс тийм зүйл болдог. Үүнийг та тунгаан бодож үзээрэй!Харамсалтай нь зарим нэг ууртай насанд хүрэгчид өөрсдийн давуу байдлаа ашиглан жаахан хүүхдүүдэд бэлгийн бус замаар хүчирхийлэл үйлддэг нь энэхүү өвчнийг үүсгэх бас нэгэн шалтгаан болдог.


• SBS нь зөвхөн хүүхдүүдэд тохиолддог уу?

Ихэнх SBS гэмтсэн тохиолдлууд нь 2-оос доош насны хүүхдүүд байдаг ба дундажаар 6-9 сартай хүүхдүүдэд хамгийн ихээр тохиолддог. Заримдаа 5 хүртэлх насны хүүхдүүдэд бас тохиолддог байна.


• SBS хэр их дэлгэрсэн байдаг вэ?

АНУ-д жил бүр 1200-1400 тохиолдол бүртгэгддэг ба 4 хүүхэд тутмын 1 нь нас барж 3 нь амьд үлддэг боловч ямар нэгэн хүнд өвчин тусаж эсвэл оюуны хомсдолтой болдог. Хөвгүүд охидыг бодвол маш ихээр энэ хам шинжид өртдөг ба тэднийг тийнхүү хүчтэйгээр сэгсэрч буй хүмүүсийн 80% нь насанд хүрсэн эрэгтэй хүн байдаг гэж судалгаагаар танилцуулжээ. Тэд ядуурал болон стресс, ажилгүйдэл зэрэг нь хүүхдийг хэл амаар доромжлон, хүчирхийлэл үйлдэн SBS-ийг ихэсгэх гол шалтгаан болж байна гэж үзсэн.



• SBS хэр их дэлгэрсэн байдаг вэ?

АНУ-д жил бүр 1200-1400 тохиолдол бүртгэгддэг ба 4 хүүхэд тутмын 1 нь нас барж 3 нь амьд үлддэг боловч ямар нэгэн хүнд өвчин тусаж эсвэл оюуны хомсдолтой болдог. Хөвгүүд охидыг бодвол маш ихээр энэ хам шинжид өртдөг ба тэднийг тийнхүү хүчтэйгээр сэгсэрч буй хүмүүсийн 80 хувь нь насанд хүрсэн эрэгтэй хүн байдаг гэж судалгаагаар танилцуулжээ. Тэд ядуурал болон стресс, ажилгүйдэл зэрэг нь хүүхдийг хэл амаар доромжлон, хүчирхийлэл үйлдэн SBS-ийг ихэсгэх гол шалтгаан болж байна гэж үзжээ.


• SBS-тэй хүүхэд ямар болдог вэ?

1. Нүдний торлог бүрхэвч гэмтэн сохрох

2. Сонсгол муудах

3. Хэл ярианы гажигтай болох

4. Зан чанарын асуудалтай болох

5. Байнгын цочромхой болох

6. Оюун, сэтгэц мэдрэлийн удаашралд орох

7. Гацаж, ээрдэг болох зэрэг сөрөг нөлөөг үзүүлдэг байна.


Б.Болормаа




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.