Газар дээрээс нь


Туул гол Нийслэлийн хамгийн том задгай жорлон болж хувирав

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN


Өчигдөр буюу /2017 оны зургадугаар сарын 12-нд/ Туул голын ойр орчимд Сонсголонгийн гүүрний ойролцоох бургас, хог хаягдал болон барилгын материалын үйлдвэрлэлийн хогийг Туул голын гүнд хийж булж байна гэсэн мэдээллийн дагуу Хотын захирагчийн албаны төлөөлөл, Хар шугуй ТББ, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах олон нийтийн байгууллага, Орхон голыг хамгаалах хөдөлгөөний хамтарсан багийн хамт олон болон хэвлэл мэдээллийн салбарынхан үйл явдлын халуун цэг дээр очиж танилцлаа.




Улаанбаатар хотын хэмжээнд байгаль орчин экологийн ямар аюултай сүйрэл болоод байгааг эндээс харж болох юм. Туул голын ойр орчмын бохирдол хэрээс хэтэрч өнөөдөр гол биш томоохон хэмжээний жорлон болон хувирчээ.




Харсан хүний сэтгэл урагдаж гэр бүл, найз нөхдөөрөө Туул голыг зорих сэтгэл ул мөргүй замхарна. Өмнө минь сүүмэлзэх сэтгэл урагдам Туул голын өнөөгийн дүр төрх, маргаашийн ирээдүйн төлөө залуу үеийнхэн бид дуугүй өнгөрч боломгүй мэт санагдав.




Нийслэл хотод ажиллаж амьдардаг нэг сая 300 мянга гаруй иргэдийн уудаг ус, ундаалдаг голын нэг Туул гол билээ. Гэтэл уг голын бохирдлын асуудал зөвхөн өнөөдөр яригдаж байгаа зүйл огтхон ч биш. Яригдаад хэлэлцээд аль хэдийн 17 жилийн нүүрийг үзээд байгаа нь энэ.

Өмнөх жилүүдэд Туул голыг бохирдуулагч гол хүчин зүйлүүдийн нэг болох Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэж, голын ай савыг хамгаалах ажлыг эрчимтэй өрнүүлсэн бол өнөөдөр ийм сэтгэл эмтрэм дүр зураг үүсэхгүй байх байсан. Гэтэл 2013 оны байдлаар дэлхийн хамгийн бохирдол ихтэй голуудын тавдугаарт ордог байсан бол өнөөдөр эхний байр эзлэх аймшигтай нөхцөл байдал нүүрлээд байгаа юм.




Туул голийн бохирдол дээд цэгтээ хүрч нийслэлчүүд төдийгүй Туул гол урсан өнгөрдөг дөрвөн аймгийн 27 сумын иргэд ч хүнд байдалд орж, эрүүл амьдрах орчин үгүй болжээ. Үүнийг Туулын хөвөөгөөр баригдсан эмх замбараагүй барилга байшин, 50 гаруй жилийн настай Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн төрх, Туул голын ойролцоо хайрга элс олборлох зөвшөөрөлтэй гэх олон арван компаниудийн үйл ажиллагаа илтгэнэ.




Орхон голыг хамгаалах хөдөлгөөний тэргүүн Д.Хишигдэлгэр “Ялангуяа амралтын өдрөөр буюу шөнө оройн цагаар хүмүүс барилгын материалын химийн хорт элементтэй хог хаягдлыг Туул гол руу хаяж байхад нь газар дээр нь барьж бид арга хэмжээ авч болиулсан” гэлээ.






Туул голоос Сонсголонгийн гүүрний орчмын оршин суугчид  орон гэргүй, Туул голын эргэн тойронд хог түүж амьдардаг хэсэг  хүмүүсийг “Зомби” гэдэг тухайгаа ч тэд хэлж байлаа.






Манай улсад гол усаа хамгаалах тухай хуульд “Гол, усны хамгаалалтын бүсийн дүрмийг зөрчсөн иргэд, үйлдвэр, албан газар, компани, пүүс хоршоолол, хувь нийлүүлсэн байгууллагыг Монгол Улсын Усны хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна” хэмээн хуулиндаа заажээ. Тэр хууль тогтоомж нь торгох, барагдуулах хохирол нь ердөө 40-250 мянган төгрөг юм.


СХД-ийн II хорооны иргэн н.Доржпалам “Туул голоос Сонсголонгийн гүүр хүртэл 300 км газар үргэлжилсэн хог хаягдал байгаа юм. Энд үйл ажиллагаа явуулж байгаа барилга, арьс шир, нэхийний үйлдвэрийн, Туул голын ойролцоо байгаа газруудын буруутай үйл ажиллагаа шүү дээ. Иргэд бид тэмцээд дийлэхгүй байна. Ойрын өдрүүдэд улам л эрчимжээд байгаа. Энэ газарт сонгууль дуустал түр зуурын хаалт босгохоор болоод байна. Туул голыг хамгийн ихээр бохирдуулж байгаа цэвэрлэх байгууламж, голын ай савыг дэрлэн байрласан барилга байшингуудыг цэгцэлж, элс хайрга олборлолтыг зогсоох ажилд л хүн бүр нэгдэн нийлж, үүнд дуу хоолойгоо хүргэх шаардлага бидний өмнө хэдийн иржээ. Мянга сонсохоор нэг үз гэдэгчлэн аль хэдийнээ эмгэнэлт байдалд ороод байгаа Туул голын өнөөгийн төрхийг эрх баригчид хараад гамшиг болжээ гэж хэлээд толгой сэгсрэн буцацгаалаа" хэмээн ярьж байлаа.




Туул гол бол нийслэлчүүдийг ундалдаг ундны усны эх үүсвэр. Гэтэл сүүлийн жилүүдийн судалгаанаас харахад Туул голын бохирдол эрс ихэсч, заримдаа голын ус шургах үед бохир ус давамгайлан урсах болсон. Энэ нь хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн усны хэрэглээ өссөнөөр хаягдал усны хэмжээ нэмэгдсэн. Дээрээс нь Төв цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн, Туул голд хоног тутам цутгаж буй 170 000-190 000 шоо метр бохир устай холбоотой юм. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас хоногт 160-200 мянган шоо метр бохир ус бүрэн бус цэвэрлэгдэн гарч, Туул гол уруу цутгасаар олон жилийн нүүр үзэж “Ази тивийн хамгийн бохир гол” нэрийг зүүгээд байгаа аж. 




Энэ нь олон жилийн өмнөөс хайрлаж, хамгаалаагүйн томоохон нотолгоо. Нөгөө талаар Туул голын сав дагуу хайгуулын лицензтэй 155, ашиглалтын 288 аж ахуйн нэгж байдаг ажээ. Үүнээс барилгын материалын буюу элс, хайрганы 146, алтны 97, нүүрсний 33, бусад /боржин, төмөр, тугалга гм/ 10 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Мөн нийслэлийн хоёр хэсэгт арьс, шир боловсруулах нийт 30 орчим үйлдвэр, ноос, ноолуур угаах 26 цэг ажилладаг нь Туул голыг маш ихээр бохирдуулдаг аж.


Гэрэл зургийг Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


рор    1 долоо хоног, 3 өдөр []


Хишигээ чи манай Сэлэнгэд ирээрэй.. Гол усны асуудалдээр хамтарч ажиллая.


Зочинрро    1 долоо хоног, 5 өдөр []


яанаа одоо


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


одоо Л МЭДЭЖ БАЙГАА ЮМ УУ? ГИЙГҮҮЛЖ ДЭЭ.НЭР ДЭВШИЖ БАЙГАА ГАРУУД ЭНЭ ТАЛААР НЭГ Ч ДУУГАРАХГҮЙ БАЙГАА БИЗ.ХАТАН ТУУЛ МААНЬ АЙМШГИЙН ПОРНО БОЛООД УДАЖ БАЙГААШТ.ГЭР ОРОНГҮЙ ХҮМҮҮС БУЗАРЛААД БУЗАРЛААД ЮУ ГАВИХ ВЭ? ХАМГИЙН ГОЛ НЬ ТУУЛ ГОЛЫН ТЭЖЭЭГДДЭГ АМ БОЛГОН ДЭЭР ЖОРЛОН БАРИАСТАЙ АМРАЛТЫН ШОУ БОЛОН ЭХНЭР НӨХРӨӨСӨӨ НУУГДАН ОЧИЖ БАЛИАРТАН ШААЛЦДАГ ЗӨНДӨӨ ГАЗАР БАЙГААШТ.ХЭРЭГЛЭСЭН БЭЛГЭВЧЭЭ ДОТРОХ ТОЧИГТОЙ НЬ ШУУД ТУУЛ ГОЛД ШИДДЭГ.ДАРАА НЬ БАЛИАРТСАН АЛ БООВОО УГААДАГШТ


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


ene conguul gej huisgah aa bolj tuul goloo tseberlee arduudaa ulaanbaatar chuudaa


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


Manai irgediin uhamsar tuiliin doroi deer tuuniig hariutsaj ajillaj bg nuhud mash hariutslaguu bn.hogiin uutnaas ih um alga. Uhamsar doroi , deer ni zalhuu


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


Скай их дэлгүүрийн баруун урд талын жижиг гүүрний зүүн хэсэг бас үнэгүй жорлон болсон шүү. Хажуугаар нь явахын аргагүй болсон. БОЯ, холбогдох газрууд анхааралдаа авч, энэ хэсгийг хамгаалалтдаа аваач.


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


TУСГАИ ХАМГААЛАЛТАИ ЖОРЛОН


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


Байгаль орчны яамны сайд авгай шоудаж мөнгө тараадаг гэсэн. Харин нийслэлийнхэнд асуудлыг холбогдох яамдтай хамтраад шийдээд өгчихвөл боломж биш гэж үү.


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


Tor zasag ooroo huulia bielyylehgui, hyanalt shalgalt hiideg ariun zevriin bolon baigal orchinii ajiltanguud gej baihgui yu,,,,odoo byr eronhiilogchiin songuuli geed hynii heleh, zovleh erhiig haaj saituud setgegdel bichichiig haaj booj setgegdel avah bolomjgui geed baigaa ni bas deerees ogson ard tymnii amiig haasan zaaltiig heregjyylj baina gej oilgoj baina,