Бүтээлч санаа


Таны үс амархан тослогтоод байна уу?

2 долоо хоног TIMES.MN

Өдөр болгон үсээ угаах нь үсэнд муугаар нөлөөлдөг гэж мэргэжлийн гоо сайханч, эмч нар үзэж байна. Учир нь үсэнд өөрийн цусан хангамж гэж байдаггүй, харин арьсны булчирхайгаас тэжээл авдаг. Хамгаалах давхаргыг өдөр болгон шампуниар угааснаар үсийг тэжээлгүй болгож хуурайших, хэврэгших, өнгөгүй болгоход хүргэдэг аж.


Хэрвээ таны үс хуурай, дээрээс нь өдөр болгон үсээ угаадаг бол та хагтана.


Үс яагаад хурдан тослогтдог вэ?

Тослог үстэй хүмүүсийг хүртэл өдөр болгон үсээ угаахыг хориглодог. Учир нь хамгаалах давхаргыг устгах тул булчирхай улам их тос ялгаруулж эхэлнэ. Үсээ хэт эрт тослогтуулахгүйн тулд дараах эмч нарын өгсөн зөвлөгөөг дагана уу.


1. Үс угаах хоорондын зайг аажим холдуулна




Тослогтсон үсийг боох, шуух эсвэл сүлжмэл үсээр дарж болно (эхний үед л энэ арга хэмжээг авна). Хуурай шампуниас аль болох татгалзах хэрэгтэй.


2. Үсэндээ аль болох бага хүр




3. Нэг хэсэгтээ үсний гель, хөөс, лак зэрэг үс засахад хэрэглэдэг бодисоос татгалзаарай




4. Үсээ угаасны дараа шампунь, ангижруулагчийг сайтар арилгана




Сайн арилаагүй тохиолдолд орой гэхэд л үс тань хоорондоо зууралдаад эхэлнэ.


5. Үсээ 2-оос доошгүй удаа шампуниар угаана




Өөрийн үсэнд тохирох шампунийг сонгон аваарай.


6. Үсээ зөөлрүүлсэн эсвэл хонуулсан усаар угаана




Үс угаах усандаа бага зэргийн сод нэмж болно.


7. Усны хэмийг анхаарна




Хүйтэндүү усаар угаана. Халуун ус нь тосны булчирхайг идэвхжүүлэх тул улам их тос ялгарч эхэлнэ.


8. Үсээ угааж дуусахдаа булцуут цэцэг эсвэл халгайн хандаар зайлна




9. Үс хурдан тослогтох нь буруу хооллолтоос шалтгаалж болно

Иймд тосны булчирхайг идэвхжүүлэх хоол хүнснээс зайлсхийгээрэй: тослог, шарж хуурсан хоол, сахар, гурилан бүтээгдэхүүн.


10. Үс зайлах бас нэгэн натурал ханд – нимбэгтэй ус




Хагас литр хүйтэндүү усанд тал нимбэгийн шүүс нэмээд л боллоо. 


Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.