Газар дээрээс нь


"Мазаалай цом 2017"-ын төлөө өрсөлдлөө

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

 Дэлхийд нэн ховордоод буй Мазаалай хамгаалах ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой "Мазаалай цом 2017" тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд зохиогдлоо. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан тус тэмцээнд Монголын бартаат замын авто спортын холбооны тамирчид оролцож "Мазаалай цом 2017"-ын төлөө өрсөлд өн хурд, бартаа саадыг даван гарах ур чадвараа гайхуулав.




Морингийн даваанд зохион байгуулагдсан тус тэмцээн Сонирхогчийн ангилал буюу ТR1, Мэргэжлийн ангилал буюу ТR3, Truck ангилал буюу Том оврын автомашин 4x4, 6x6, UTV ангилал гэсэн 4 ангиллаар зохиогдлоо.




Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Sunshine village” хотхон, байнгын ивээн тэтгэгч Ardeca Lubricants, "Татах Хүч Моторс" ХХК, EFS бренд, "XTR WINCH", хамтран зохион байгуулагчаар “Зөв Монгол” ТББ, Цагдаагийн ерөнхий газар тус тус ажилласан юм. Тэмцээний дараа зохион байгуулагчид мазаалай хамгаалах үйлсэд зориулж, үзэгчдийн таксаас цугласан мөнгөөр говийн их дархан цаазат А хэсгийн хамгаалалтын бүсийн захиргаанд мотоцикль авч өглөө.




Зохион байгуулагчдын зүгээс жил бүр тэмцээний дараа мазаалай хамгаалах үйлсэд зориулсан ажил хийхээ дахин мэдэгдлээ. Өнгөрсөн жил “Мазаалай 2016” тэмцээний дараа зохион байгуулагчид гурван машин засварлаж хүлээлгэж өгөхийн зэрэгцээ Говийн Их Дархан Цаазат Газарт 100 гаруй тэмдэг тэмдэглэгээг хийсэн байна.




Тодруулбал, Говь нутагт сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлт, ган гачгаас болж ургамлын гарц муудаж мазаалай баавгай тарга тэвээрэг авч амжихгүй байх, хавар ичээнээс эрт гарах, хоолгүйн улмаас үхэж үрэгддэг байна. Иймд 1985 оноос мазаалай баавгай амьдардаг газруудад тэжээлийн цэгүүд бий болгон хорголжин тэжээл,ус, мах тавьж өгөх болжээ.




Одоогийн байдлаар 13 цэг дээр тэжээл тавьж өгдөг. "Говийн их дархан цаазат газар"-т уаз 469 , Landcruiser 77 , Фургон маркийн авто машинуудыг тэжээл зөөх, хамгаалах ажилд зориулан өгсөн. Үүнээс гурван автомашин үлдсэн бөгөөд эдгээр автомашинууд нь үүрэг гүйцэтгэх боломжгүй эвдрэлтэй зогсож байсныг засварлаж өгсөн байна. Мөн Говийн Их Дархан Цаазат Газарт 100 гаруй тэмдэг тэмдэглэгээг хийсэн байна.














































П.Нарандэлгэр



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.