Газар дээрээс нь


Л.Эрдэнэбулган: Автомашин оруулж ирнэ гэдэг эрээн явж бараа татахтай адилгүй

3 жил, 1 сар TIMES.MN


Манай улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй нийт суудлын тэрэгний 80 орчим хувийг 2008 оноос өмнө үйлдвэрлэгдсэн “Приус 20” маркийн машин эзэлж байгаа гэсэн тоон үзүүлэлт гарчээ.




Монголын ард түмний хамгийн их унадаг, худалдаж авдаг машины нэг бол  "приус автомашин" билээ. Гэтэл уг автомашины онцгой албан татвар 5 сая төгрөг, гаалийн татвар нь 15.5 хувьтайгаа нийлээд 6 сая төгрөгийн татвар нэмэгдэхээр хуульд тусгажээ.  Тухайлбал Манайд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн дийлэнх нь буюу 75-85 хувь нь 10-аас  дээш жилийн наслалттай, хуучирсан техник байна гэсэн судалгааны дүн гарсан байдаг. Энэ тухай энэ сарын 14-ний өдрийн чуулганы хуралдаанаар энэ оны төсвийг тодотгож Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа аж.


Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварын хэмжээг энэ оны долдугаар сарын 01-ний өдрийг хүртэл “0” хувь болгож энэ өдрөөс эхлэн 50 хувиар тогтоожээ. Тэрээр Засгийн газрын уг тогтоолыг энэ оны зургадугаар сарын 09-өөс эхэлж дагаж мөрдөх юм.




Энэхүү шийдвэр нь "Приус" маркийн автомашины бизнес эрхлэгчдийн хувьд хэтэрхий тулсан хугацаа байсан гэдгийг импортлогчид хэлж байлаа.

“Приус” маркийн автомашин нь үнэ хямд, түлшний зарцуулалт багатай, өвлийн цагт арчилгаа бага шаарддаг иргэдийн амьжиргааны ганц унаа нь юм.




Онцгой албан татварын хуульд өөрчлөлт орсноор приус автомашины худалдаачид болон иргэдэд ямар асуудал тулгараад байгаа тухай сурвалжлахаар “Да хүрээ” захыг зорилоо.

 Автомашины зах өчигдрийн байдлаар хөл хөдөлгөөн багатай байлаа. “Приус маркийн автомашин”-ыг урт дараагаар эгнүүлэн тавьжээ. Олон машины дунд ганц хоёр хүн л машин сонирхож үзэгдэнэ.


Автомашины худалдаачин Д.Бэгз “Монгол улсын иргэн хүнийхээ хувьд хуулиа дээдлэх ёстой. Гэтэл өнөөдөр хуулиа дээдэлж хүлээлттэй байсан иргэд хохирчхоод сууж байна. Энэ сарын 14-ний хууль гарсан түүнээс хойш машин авч чадалгүй ингээд л зогсож байна. Хууль гаргаад түүнийгээ тавдугаар сарын нэгнээс мөрдөхөөр болсон. Гэтэл дахиж хуралдаад хуулийн чухал заалтаа хасчихсан. Албан ёсоор тавдугаар сарын 1-ний мөрдөн гэж хэлсэн боловч одоо зургадугаар сард дахиад л хуулиа өөрчлөөд сууж байна. Хүүхдийн тоглоом биш дээ. Одоо цагт хүүхэд хүртэл чулуугаар тоглодог цаг өнгөрөөд байна. 15 хоногийн дотор мөрдөхөөр гаргасан. Гэтэл хууль гарснаас хойш приус машин 105 мянган ионоор авсан бол 15 мянган ионоор буюу хоёр сая төгрөгийн зөрүүдтэйд авчхаад сууж байна. Гэтэл би хуулиас өмнө 105 мянган ионоор авчихсан одоо тэнд зогсож байна. Хуулийн дараа 15 мянган ионоор зарагдлаа 10 приус гэтэл хуулиас өмнө 105 мянган ионоор авчихсан. Энэ хоёрын хооронд 90 мянган ионы зөрүү гарч байна. Бидний үзэж байгаагаар Засгийн газрын тогтоол заалт гарч ирэх ёстой байсан юм. Өөрөөр хэлбэл хууль гарсан өдрөөс өмнө приус автомашин авсан иргэд бүгд хуучин хуулиа мөрдөж улмаар хууль батлагдсанаас хойш автомашин авсан иргэд шинэ хуулиа мөрдөн гэсэн заалт гаргасан бол одоо ийм асуудал үүсэхгүй байсан. Нарийн ярьвал 80-аад орчим хүмүүсийн асуудлаас болоод Монгол улсын хууль өөрчлөгдөж байна" гэсэн юм.




“Да хүрээ” автомашины худалдааны төвд “Prius-20” загварын машин 11-12 сая төгрөгийн үнэтэй байна. Уг машин жилийн өмнө найман сая төгрөгийн үнэтэй байсан аж. Гадаад валютын ханш чангарснаас шалтгаалж, суудлын жижиг тэрэгний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 1-2 сая төгрөгөөр өссөн бол татварыг нь нэмснээр улам хөөрөгдөөд байгаа нь энэ аж.


Үүнээс үзэхэд  “Prius-10” зургаа, “Prius-11” долоо, “Prius-30” 17, “Prius-41” загварын машин ойролцоогоор 19 сая төгрөгийн үнэтэй байв. Түүнчлэн “Premio”, “Allion” загварын машин үйлдвэрлэсэн он, импортолсон хугацаа зэргээс хамаарч, 8-17 сая төгрөгөөр зарагдаж байлаа. Мөн “Land cruiser-100” 20-30, “Land cruiser-200” 80-100, “Lexus-470” загварын машин 40-45 сая төгрөгийн үнэтэй худалдаалж байгаа юм.


СХД-ийн 28-р хорооны иргэн Б.Болд “Миний хувьд приус 20 сонирхож явна. Сарын өмнө ирэхэд гайгүй байсан. Өнөөдрийн хувьд хоёр сая төгрөгөөр нэмэгдсэн байгаа санагдаж байна. Онцгой татварын хуулийн тухайд гэвэл одоохондоо мэдээлэлгүй явж байна” гэсэн юм.


Приус автомашины худалдаачин ж.Наран “Хууль батлагдсан өдрөөс өмнө 13-нд орж ирэх приус автомашин хэдэн улсын хил дамжиж хэд хоногийн дотор Монголд орж ирдэг гэдгийг мэддэг албан тушаалтан өнөөдөр 76 гишүүн дотор байсан бол тавдугаар сарын нэгэн гэсэн хугацааг тулгаж заахгүй байх байлаа. Хэрэв тавдугаар сарын 15,20 буюу зургадугаар сарын нэгэн хууль батлагдсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байсан” гэж ярих ч хүн байлаа.




Үүнээс үзэхэд хуулиа мөрдөж, баримтлаад хүлээлттэй суусан иргэд хохирч 14-нд хууль батлагдчихаад байхад 15,16,17-ноос хойш хямд өртөг зардлаар машин авсан хүмүүс өнөөдөр ашигтай болчхоод байгаа тухай худалдаачид онцолсон юм.


Тодруулбал, Япон улсаас машин импортолдог анхны компаниудын нэг болох “СБЭТЭ Монголиа” ХХК гэхэд автомашинаа захиалаад, авчрах хүртэл 30-45 хоног зарцуулдаг байна. Гэтэл хууль батлагдахаас өмнө хуучин татвараар тооцон худалдан авалт хийсэн захиалагчдын 2,000 гаруй автомашин тавдугаар сарын нэгнээс өмнө хилээр орж ирж амжихгүй болжээ.


Приус машин худалдаачин Н. Болд “Импортын машин оруулж ирдэг хүмүүс жилийн татвар нь улсын төсвийн 12-ноос 14 хувийн бүрэлдүүлж байдаг. Гэтэл үл хөдлөх наймаа, бизнес эрхэлдэг албан тушаалтнууд улсын төсвийн 7-ноос 8 хувийг бүрэлдүүлдэг гэж үздэг. Иргэн хүний хувьд үл хөдлөх наймаа эрхэлдэг нэг ч хүн 76 гишүүн дотор байдаггүй учраас иргэдийн амьдралд юу болоод байгааг тэр болгон мэддэггүй санагддаг. Үл хөдлөх наймаа хийчхээд бид шиг пост машин уншуулаад 5 хувь 10 хувиа татварт төлөхгүй байгаад л гол учир нь байгаа юм” гэв.


Приус машин худалдаачин Л.Эрдэнэбулган “Одоогоор надад зарах машин байхгүй байгаа. Гааль дээрээс 12 ширхэг приус автомашин орж ирэхээр болсон. Урд урдны жилүүдэд татвар өсдөг байсан. Есдүгээр сарын нэгнээс татвар өснө гээд хоёр гурван сарын өмнөөс зарладаг байсан. Энэ хугацаанд хүмүүс учраа олчихдог ямарч асуудал үүсдэггүй байсан. Гэтэл 14 хоногийн дотор татвар өснө гээд хэлэхээр хүндрэл гарч эхэлсэн. Автомашин оруулж ирнэ гэдэг ямар эрээн яваад аваад ирдэг бараа биш. Дор хаяж 40-60 хоногийн хугацаа шаардагдаж байдаг. Японоос приус автомашин орж ирдэг шүү дээ. 14 хоногийн дараа татвар өслөө гээд хууль батлагдсан. Энэ хугацаанд хэн юу ч амжуулж чаддаггүй. Одоогоор гааль дээр 2000-аад орчим приус орж ирээд байгаа гэсэн яриа байна. Дашрамд дурдахад приус автомашин хуулиас өмнөх нь хуучин үнээрээ хуулиас хойших нь шинэ үнээрээ орж ирэх нь хамгийн зөв арга болоод байна" гэв.



 Иргэдийн дийлэнх нь таван саяас найман сая төгрөгийн хооронд машин авах хүсэлтэй байлаа. Гэтэл сонирхож байгаа   машины үнэ хоёр сая төгрөгөөр нэмэгдсэн тухай тэд хэлж байсан юм.


Суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 57.3 тэрбум төгрөгт хүрэх аж. Өөрөөр хэлбэл урьд найман сая төгрөгөөр худалдаалж байсан “Приус 20” маркийн машин татвар нэмэгдсэний улмаас 12 сая төгрөг болсон байв. Дээрх машинуудад он, насжилт гүйлтээсээ шалтгаалж харилцан адилгүй үнэтэй байлаа. ”Приус 10” маркийн машин дунджаар 1-1.5 сая төгрөг нэмэгдээд байгаа аж.








 Б.Болормаа




Холбоотой мэдээлэл