Газар дээрээс нь


Үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу хоёр дахь Нарантуул

3 жил, 8 сар TIMES.MN


Нийслэл хотод ажиллаж амьдарч байгаа иргэдийн дийлэнх нь ая тухтай орчинд аялж зугаалахаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьдог. Өчигдрийн байдлаар хүрээлэнд нийслэлчүүд төдийгүй гаднын жуулчид, хөдөө орон нутгаас ирэгсэд олноор цугласан харагдлаа.


Долоон жилийн нүүр үзээд байгаа энэ амралт зугаалгын газарт зарим нэг засаж янзлах зүйл олон болжээ. Учир нь зарим хогийн савнууд эвдэрч нурж унажээ. Энэ хугацаанд хэдэн хөшөө, баримал босгож, дугуйн замыг өргөтгөснөөс өөр хийсэн зүйлгүй хэвээр байгаа нь энэхүү зураглалуудаас харагдаж байгаа юм.


Өнгөрсөн жил гэхэд усан оргилуур, цэвэрлэгээ үйлчилгээ, зам талбайн ажилд нийт гурван тэрбум орчим төгрөг төсөвлөсөн байна. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар сүүлийн хэдэн жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг гэр бүлээрээ тав тухтай орчинд амаръя гээд зориод ирэхээр “Нарантуул” захруу орсон мэт сэтгэгдэл төрдөг болсон гэх хүн ч байлаа. Шөнийн 20:00 цаг болмогц худалдаа үйлчилгээ улам олширч эхэлсэн юм.


Шорлог хийх нэрээр гашуун утаагаар утаж, энд тэндгүй “хоёр мянгаар 12 сум шидээд хүссэн тоглоомоо аваарай”, “хүүхдээ суулгаад үзээч нэг тойроход 3000 шүү”, “хөөсөн чихэр аваарай”, “халуун зайдас байна” гэх дуу хаа сайгүйл хаддаг.


















Гэрэл зургийг Б.Болормаа





Холбоотой мэдээлэл