Спорт


Монгол хөлбөмбөгчин Европ тивээс анх удаа медаль хүртлээ

2 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Пушкаш академи”-ийн хамтын ажиллагааны дагуу өнгөрөгч оны есдүгээр сард Унгарыг зорьсон дөрвөн хөлбөмбөгчиний нэг болох Г.Ганбаяр “Сузуки цом”-ын хүрэл медалийн эзэн боллоо. “Пушкаши академи” эхний тоглолтоо “Байерн Мюнхэн”-тэй хийхэд Г.Ганбаяр 57 дахь минутад сэлгээгээр орсон нь Монгол хөлбөмбөгчин Европ тивийн тэмцээний тоглолтод оролцсон анхны тохиолдол болоод байсан.


Тэгвэл Г.Ганбаяр өчигдөр “Сузуки цом” тэмцээнд торгуулийн цохилтоос гоол оруулан, багийнхаа хамтаар хүрэл медаль хүртлээ.


“Пушкаш академи”, “Будапешт Хонвед” багтай үндсэн цагт 1:1-ээр тэнцэн торгуулийн цохилтоор ялагч тодроход Г.Ганбаяр багийнхаа хоёр дахь цохилтыг амжилттай гүйцэтгэж, ялалт байгуулахад хувь нэмрээ оруулсан аж.


Пушкашийн академийг Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Г.Ганбаяр, Д.Тэмүүлэн гэсэн дөрвөн хөлбөмбөгчин хүү зорьсон. 


Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.