Монгол хөлбөмбөгчин "Байерн Мюнхэн"-ий эсрэг тоглов

5 сар, 2 долоо хоног TIMES.MN

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Пушкашийн академийн гэрээний дагуу Унгарыг зорьсон Г.Ганбаяр “Пушкашийн академи”-ийн багийн хамтаар энэ сарын 2-ны өдөр “Сузуки цом”-ын эхний тоглолтоо “Байерн мюнхэн”-тэй хийлээ.




Европ тивийн төдийгүй дэлхийн шилдэг клубийн багтай “Пушкашийн академи”-ийн хөвгүүд тун сайн тоглолтыг үзүүлэн, хоёрдугаар үеийн дунд хүртэл гоолгүй тэнцэж байв. Сүүлийн хагасын 72 дахь минутад Г.Ганбаяр сэлгээгээр орж ирсэн нь Монгол хөлбөмбөгчин дэлхийн хэмжээний тоглолтод оролцсон түүхэн үйл явдал болсон. Тэрхүү гайхалтай үйл явдлаас ердөө долоон минутын дараа “Пушкашийн академи”-ийн тоглогч Тимари Норман торгуулийн талбайн гаднаас гоол оруулан, баг нь 1:0-ээр хожжээ.








Л.Булганчимэг




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 сар, 4 долоо хоног [103.26.192.190]


Залуучуудын баг юм бишуу. Тодорхой бичээч