Олон улсын таэквандогийн аваргаар Монгол хүү тодорлоо

4 жил, 4 сар TIMES.MN
                          Өнгөрсөн өдрүүдэд БНСУ-д олон улсын таэквандогийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Үүнд манай улсын 10 настай тамирчин хүү Т.Энхжин 2 алт, 1 хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо ирлээ.

Тодруулбал, тэмцээн долдугаар сарын 18-наас наймдугаар сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжилж, “Jeonju Open International Taekwondo championship” тэмцээний хүрэл медаль, “Korea Open International Taekwondo Championship” тэмцээнээс алтан медаль, “International Children Taekwondo Championship” тэмцээнээс алтан медаль тус тус хүртсэн байна.  

Т.Энхжин нь Орхон сургуулийн тавдугаар ангид суралцдаг аж.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.