Спорт


Сагсан бөмбөгийн хорхойтнууд төв талбайг зориорой

3 долоо хоног, 1 өдөр TIMES.MN


 FIBA 3х3 Ulaanbaatar Challeger тэмцээнд дэлхийн шилдэг тоглогчид нийслэл хотын төв талбайд өрсөлдөж байна. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Гранпри тэмцээн манай  улсад анх удаа болж байгаагаар онцлог юм. 



Монголын сагсан бөмбөгийн үндэсний холбоо, Олон улсын сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд 12 орны баг оролцож байна. Үүнд Серб, Словени, Бразил, Испани, Голланд, Австрали, Япон, БНАСАУ, Франц, Чех, ОХУ-ын шилдэг багууд дээр зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас дөрвөн баг багтсан байна. 


Энэхүү тэмцээнийг дэлхийн 100 гаруй оронд шууд дамжуулж байгаа бөгөөд Сүхбаатарын талбайд өндөр хурдны интернетийг холбож шууд дамжуулж байна. Уг тэмцээнээс шалгарсан  шилдэг хоёр баг ирэх долоодугаар сард Японд болох “FIBA 3x3 World Tour”-д оролцох эрхийг авах юм.



                                                                                                                                                                                                                                                                                              Б.Болормаа 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.