Герман киноны гол дүрд монгол хүү тогложээ

3 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Дэлхийн олон улс оронд өсвөр насныхан уншихад тохиромжтой шилдэг номоор нэрлэгддэг “Чик” хэмээх герман зохиолыг Монсудар хэвлэлийн газраас орчуулан гаргажээ. Уг номд Майк, Чик хэмээх хоёр хүүгийн сонирхолтой, хачирхам аяллын тухай өгүүлдэг.




Уг номын зохиолч Волфганг Херндорф бол уран нарийн мэдрэмжтэй, тэр мэдрэмжээ зохиолдоо тун чадварлагаас дүрслэн харуулж чаддаг зохиолч. Тиймээс ч “Чик” роман уран цэцэн үггүй, харин илүү бодит, өдөр тутмын ярианы үг хэллэгтэй болохоор ямар ч насны хүнд ойлгомжтой төдийгүй ихээхэн сонирхолтой. Дунд сургуулийн сурагчдад тулгамддаг асуудлууд, шохоорхол, нөхөрлөл зэрэг тойрч гарах аргагүй хамгийн чухал бүхэн тусгагдсанаас гадна өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйг хамгийн чадамгай дүрсэлсэн энэ романаар Германд ижил нэртэй кино хийгдсэн ажээ.




Сонирхолтой нь “Чик” киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ананд тоглосон бөгөөд тэрээр тун удахгүй Монголд ирэх юм байна. Үүнтэй холбогдуулан Монсудар хэвлэлийн газар Гёте институт хамтран энэ сарын 7-ны 18 цагаас Интерномын төв салбарт “Чик” номын танилцуулга хэлэлцүүлгийг хийх ажээ.


Уг хэлэлцүүлэгт киноны гол дүрийн жүжигчин Б.Ананд хүрэлцэн ирж сонирхолтой ярилцлага өрнүүлэх бол 6-р сарын 9-нд “Чик” кино монгол үзэгчдийн хүртээл болох аж.


 Хэзээ: 2017-06-07-нд, 18 цагаас

Хаана: Internom Bookstore-ын төв салбарт


Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 1 өдөр [118.33.222.183]


mundag mundag mongolchuud uragshaa


Зочин    3 долоо хоног, 2 өдөр []


Маш сайхан хэдээ байна.Монгол хүүхэд гол дүрд тоглосон гэхээр ер нь монгол хүн мундаг байдгийг харууллаа.