Спорт


"Олле" Явган аялал энэ сарын 18, 19-нд болно

5 сар, 2 долоо хоног TIMES.MN

Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНСУ-ын Чежү хотын Аялал жуулчлалын газар, “Чежү Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд олле стандартын дагуу явган аяллын чиглэл тогтоон, тэмдэгжүүлэх ажлыг өнгөрсөн жилийн зургаадугаар сараас эхлэн хэрэгжүүлж юм.


Олле гэдэг нь Чежүгийн эртний аялгаар “гудамж талбайгаас гэрийн хашаа хүртэлх нарийхан зам” гэсэн утгатай үг бөгөөд БНСУ-д 2006 оноос хойш Чежү арлыг тойрсон 26 курс, 425 км явган аяллын чиглэлийг тэмдэгжүүлсэн байдаг аж. Олле явган аяллын чиглэл нь Солонгос улсад хурдан хугацаанд хөгжиж, олон хүний алхах дуртай зам болсон бөгөөд зам дагуух тэмдэг, тэмдэглэгээ нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй материалуудаар хийгддэг. Уг арга хэмжээ өмнө нь Япон улсад нээгдсэн бөгөөд Монгол Улс олле явган аяллын стандартын замтай гурав дахь орон болж байна.

Энэхүү ажлын хүрээнд олле явган аяллын чиглэлийг Горхи Тэрэлжийн БЦГ, Богд уулын ДЦГ-т тус бүр нэг нэг чиглэлийг тогтоож, 2017 оны тавдугаар сарын 20-оос зам дагуу тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах ажлыг эхлүүлсэн байна. Ингээд Монгол олле явган аяллын чиглэлийг энэ сарын 18, 19-нд нээснээр хүмүүс алхах боломж бүрдлээ.


                                                                                                                                        Б.Болормаа




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Sunmoon    5 сар, 2 долоо хоног []


Энэ аялалд яаж бүртгүүлж, аялалд оролцох эрх авах вэ?