Спорт


Маргааш дугуйн аялагчид гараанаас хөдөлнө

5 сар, 2 долоо хоног TIMES.MN



Дугуйн аялалд нийт 22 багийн 155 хүн оролцох бөгөөд маргааш 06:00 цагт эхэлж, 24 цагт багтаан дуусах аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Залуучуудын холбоо, “Медиа Улаанбаатар”, “MB Mongolian” олон улсын унадаг дугуйн аяллын холбоо хамтран дугуйн аялал зохион байгуулахаар болжээ.


Аялагчид Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Богд уул гэсэн маршрутаар 240 км замыг унадаг дугуйгаар туулах юм.Тэмцээн уралдаан биш аялал болохоор оролцогчид зөвхөн уулын дугуйгаар оролцохоос гадна тухайн өдрийн хоол хүнс, ус, аюулгүй байдлаа өөрсдөө хангах аж.Мөн энэ аяллыг заавал дуусгах албагүй ба тухайн баг нь аяллын замд байрлах бүртгэлийн таван цэгт заавал бүртгүүлэх гэнэ.


Аялагчийн аялсан замаар гэрчилгээ өгөх бөгөөд багийн гурван гишүүн аяллын зайг 24 цагийн дотор туулсан бол “Finish” медаль өгөх юм байна. Цаашид энэ аяллыг жил бүрийн зургадугаар сард тогтмол зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.


                                                                                                                                        Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.