Сонголт


Кальци хүнд дутагдсанаар гэмтэх төдийд л үхэх аюулд хүргэдэг

3 жил, 2 сар TIMES.MN


Кальцийн дутагдал нь яс, шүдээр дамжин илэрдэг. Мөн мэдрэлийн системд кальц чухал үүрэгтэй. Тухайлбал шөрмөс татах нь каль дутсантай холбоотой. Хэрэв цусанд кальци үгүй бол хуруугаа зүгээр л хатгахад л цус алдаж үхэх аюултай.



Биеийн хамгийн хүчтэй булчин болох зүрхний хэвийн ажиллагаанд кальци чухал үүрэгтэй. Сүүнд кальци ихээр агуулагддаг гэж хүмүүс боддог ч боловсруулсан сүүнд кальци бага хэмжээгээр агуулагддаг аж.


Кальцийн хэд хэдэн эх үүсвэр нь боловсруулаагүй ясны гурил, өндөгний хальс, хясааны дун, чөмөгний кальци, эрдэнэ шиш, улаан буудай зэрэг болно.



Боловруулаагүй байгалийн бүх бүтээгдэхүүнд их хэмжээний кальци агуулагддаг. Давсыг хүнсэндээ их хэмжээгээр хэрэглэснээр бие организм кальцаа алдаж эхэлдэг байна.  



                                                                                                       Б.Болормаа





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.