Спорт


Хөлбөмбөгийн баярт хүүхэд багачуудыг урилаа

3 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүрийн зургадугаар сарын 1-нд зохион байгуулдаг “Грассрүүтс” хөтөлбөр энэ удаад ч уламжлал ёсоор зохион байгуулагдана.


Анх 2012 оноос эхлэн “Грассрүүтс” хөтөлбөр жил бүрийн зургадугаар сарын 1-нд МХБХ-ны талбайд зохиогдохоос гадна хөдөө орон нутгаар явагддаг өргөн цар хүрээтэй хөлбөмбөгийн анхан шатны сургалт юм.


Энэ жилийн хөтөлбөр Азийн ХБХ, Японы ХБХ, Солонгосын ХБХ болон Тояота компани хамтран ажиллаж байна. Мөн МХБХ өнгөрсөн жилээс “Их талын дуулиан” ТББ-тай хамтран Улаанбаатар хотын дүүргүүдэд энэхүү хөтөлбөрийг амжилттай явуулаад байгаа. “Грассрүүтс” хөлбөмбөгийн баяр 06-11 насныханд нээлттэй бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэгтэй.


Тиймээс эцэг эхчүүд та бүхэн эх үрсийн баяраар хөлбөмбөгийн ногоон талбайд нэгэн өдрийг, зугаатай өнгөрөөх боломжтой. Үнэ төлбөргүй явагдах энэхүү хөлбөмбөгийн баяр нь таны хүүхдэд хэзээ ч мартагдахгүй дурсамж үлдээгээд зогсохгүй шилдэг хөлбөмбөгчин болох нууц авьяас билгийг нь нээж ч болох тус эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, нийт хүүхэд багачуудыг урьж байна.




Б.болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.