Сонголт


Эрүүл, урт наслахын нууц бол хөлөө арчлах

3 жил, 2 сар TIMES.MN


Хөл зүрхний нэг адил асар их ачаалал үүрдэг бөгөөд хүний хоёр дахь зүрх гэсэн үг юм. Өдрийн турш хөлөнд хуримтлагдсан бохирыг орой бүр цэвэрлэж ариутгаж байх нь зүрх, тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй байна.




 20 гаруй төрлийн эмийн ургамалын ханд хольсон цельсийн 40-42 градусаас хэтрэхгүй бүлээн усанд хөлөө 20-30 минут дүрэх нь өдрийн ажлын ачаалалыг арилгаж улмаар биеийн алжаалыг  сайн тайлж, цусны эргэлтийг сайжруулдаг ач тустай аж.

 

Хөлөнд 72 мянган мэдрэлийн төгсгөл байдаг бөгөөд цэг бүр нь биеийн өөр өөр хэсгүүдэд хамааралтай байдаг. Хөлөө өдөр бүр 20-30 минут бүлээн усанд дүрэх нь цэгэн иллэгтэй ижил зарчмаар биеийн болон сэтгэл санаа, оюун ухааны ерөнхий эрүүл мэндийг дэмжиж төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

 

1. Биеэс хорыг гадагшлуулдаг

Ус нь хөлний хөлсний булчирхайнуудаар дамжуулан биеэс өдрийн турш хуримтлагдсан хорт бодисын тодорхой хувийг гадагшлуулдаг.

 

2. Нойргүйдэлд сайн

Нойргүйдэл нь мэдрэлийн ядаргааны анхан шат гэдгийг хүн болгон мэднэ. Орон дотроо орчихоод эргэж хөрвөөсөөр хэдэн цагийг бардаг бол унтахаасаа 1 цагийн өмнө бүлээн усанд хөлөө дүрвэл бүх булчингууд суларч амархан нойрмоглон, тайван унтана.

 

3. Оюун санааг цэвэрлэнэ

Хааяа бид хэт их зүйл бодсоор тархиа ачааллуулж орхисон байдаг. Харин хөлөө бүлээн усанд дүрж сууснаар бодол цэвэрлэгдэж, цэгцэрч, уур бухимдал багасаж бясалгалын төлөвт шилждэг.

 

4. Ядарсан хөлийг амраана

Энэ бол хамгийн наад захын ашиг тус нь. Хөл ядрахад биеийн бүх хэсэг дагаж ядардаг. Харин их ажлын дараа хөлөө амрахад бие бүхэлдээ амарна.

 

5. Үе мөчний шархирааг багасгана

Үе мөчөөр нь янгинаж өвддөг хүмүүс хөлөө бүлээн усанд дүрж сууснаар өвдөлтөө багасгах ач тустай.

 

6. Цусны эргэлтийг сайжруулна


Цус багадалттай, үргэлж даардаг хүмүүс хөлөө орой бүр бүлээн усанд дүрж сууж хэвшвэл цусны эргэлт сайжрах болно.



 

                                                                                                                                                                         Б.Болормаа





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.