Спорт


Спорт холбооны 68 гишүүд нэгдлээ

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN



Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны гишүүнд нийт 65 холбоо байгууллагууд байсан. Үүнд  зуны олимпийн 23, өвлийн олимпийн 4, олимпийн бус 22, үндэсний 5 спорт холбоо болон 11 бусад холбооноос бүрддэг байв.


 /МҮОХ/-ны бүх гишүүдийн хурлаар шинээр гишүүн спорт холбоогоор Монголын гольфын холбоо, Монголын серфингийн холбоо, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоог элсүүлэхээр шийдвэрлэжээ.


  Шинэ гурван холбоо элссэнээр нийт 68 спорт холбоо нэгдсэн аж. Тус холбооны гишүүдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, уг хурлаар МҮОХ-ны бүтэц, орон тоо, 2017-2021 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн төсвийг баталсан юм. Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийн үндсэн цалинг 960 мянган төгрөгөөр баталжээ.



Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.