Газар дээрээс нь


Фото: “Хоёр ертөнц” нээлтээ хийлээ

3 жил, 9 сар TIMES.MN


Хүний амьдралд гэнэтийн зүйл зөндөө байдаг харин та тэр бүхэнд бэлэн байх нь чухал гэдгийг харуулсан “Хоёр ертөнц” адал явдалт, драмын төрлийн бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлт өчигдөр боллоо. “Өргөө 1” кино театрт нээлтээ хийсэн тус киноны ерөнхий найруулагчаар Батхүлэгийн Батбаатар, зохиолч Адилбишийн Батбаатар, Продюссер О.Гончигсүрэн нар ажилласан байна.


“Dream Entertainment”-ийн бүтээл, бүх насныханд зориулсан уг киноны гол дүрд МУСТА, жүжигчин О.Долгор, МУСТА Ц.Төмөрхуяг, МУГЖ У.Батбаатар, МУСТА Б.Батбаатар, жүжигчин Б.Бямбасүрэн нар тоглосон байна.


Энэхүү кинонд “Амжилттай бизнес эрхлэгч Болор хэмээх бүсгүй нэгэн томоохон тендерт ялалт байгуулсан ч энэ нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчилж орхино. Азтай адтай бизнес хадагтай амьдралын гэнэтийн сорилд хэрхэн хандаж, асуудлыг хэрхэн даван гарч байгааг сонирхолтойгоор харуулсан “Хоёр ертөнц” үзэгч таныг уйдаахгүй биз ээ.




























П.Нарандэлгэр




Холбоотой мэдээлэл