Хөгжлийн гарц


Дорноговь аймагт орон сууц нэгээр нэмэгдэнэ

2 жил, 3 сар TIMES.MN


Дорноговь аймгийн Сайншанд суманд ам метр нь 650 мянган төгрөгийн үнэтэй орон сууц баригдаж байна. Тус орон сууцыг Дорноговь аймгийн Нутгийн зөвпөлийн санхүүжилтээр ахмад настан, залуу гэр бүл болон анх удаагаа байртай болох гэж буй гэр бүлийг дэмжих зорилгоор аймгийн ЗДТГ-тай хамтран барьж буй бөгөөд эхний орон сууцнууд энэ оны есдүгээр сард ашиглалтад орох ажээ.


Сайншанд сумын хоёрдугаар багийн нутагт дөрвөн блок бүхий 260 айлын орон сууц, гуравдугаар багийн нутагт мөн дөрвөн блок бүхий 260 айлын орон сууц, Замын-Үүд суманд 260 айлын орон сууцыг тус тус барьж байна. Орон сууцны барилгыг БНХАУ-ын Эрээн хотын барилгачид барьж буй бол засал чимэглэлийн ажлыг нутгийн барилгачид гүйцэтгэхээр болжээ.



                                                                                                                              Б.Болормаа




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.