Спорт


Азийн аваргаас 13 медаль хүртжээ

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

Манай улс Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээн өнгөрсөн сарын 19, 20-ны өдөр болсон юм.


Энэ талаар Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооноос өчигдөр мэдээлэл хийв.


Тэмцээнд 24 орны 253 тамирчин, бодибилдинг фитнессийн 36 төрлөөр 108 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Багийн дүнгээр Ираны баг 13 алтан медаль авч тэргүүлсэн бол хоёрдугаар байрт гурван алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медалиар манай улсын баг, гуравдугаар байрт Хятадын баг орсон байна.


Тухайлбал эх орноо төлөөлөн оролцсон Б.Энхбат мистер фитнесс төрөл, Э.Төгөлдөр менс физик төрөл, Г.Дорж бодибилдинг төрөлд тус тус алтан медаль хүртжээ.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.