Зөвлөгөө


Зуун наст ургамал 12 анагаах жорыг агуулсан байдаг

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN


Зуун наст  нь "Тасалгааны ургамал"-ын хаан гэж нэрлэгддэг. Гэрийн нөхцөлд тарьж ургуулахад маш амархан. Арчилгаа нь ч маш энгийн бөгөөд хааяа услах, дулаан нөхцөл, үе үе бордоо цацахад л хангалттай. Амархан тарьж болох энэхүү ургамлыг гэртээ арчилснаар та эрүүл мэнддээ агуу их хөрөнгө оруулж байна гэсэн үг юм.


Эмийн ургамлыг гэртээ тарьж ургуулдаг хүмүүс зуун наст ургамлаар эхэлсэн байдаг. Энэхүү ургамал нь цэлцгэнэсэн шүүсэрхэг зузаан навчтай бөгөөд навчийг салгаж авахад бас амархан. Аль нэг навчийг нь нээгээд доторх шүүсийг шахаж гарган авч доор дурдах зөвлөгөөнүүдэд хэрэглээрэй.




Зуун настын ил хэрэглээний 9 ашиг тус:

1. Түлэгдэлтэнд сайн (нарны түлэгдэлтийг гэрээр эмчлэх шилдэг арга)

2. Шарх эдгээнэ

3. Батга болон эмзэг хуурай арьсыг тайвшруулна

4. Тууралт, идээ бээр болон арьсны бусад төрлийн өвчин

5. Үрчлээ багасгана

6. Үсийг ангижруулна (үс халцрахаас сэргийлнэ)

7. Арьсыг чийглэнэ

8. Сахлын гель болгож ашиглаж болно.


Зуун настын дотор хэрэглээний 9 ашиг тус:

1. Гэдэс өвдөх болон гэдэсний гүрвэлзэх синдром, гэдэс түгжрэх, гэдэс хөөх, бүдүүн гэдэсний үрэвсэл гэх мэт хоол боловсруулах эрхтний эмгэгийн үед гэдэс дотор тайвшруулна

2. Хоол шингээлтийг сайжруулж, цээж хорсолтыг намдаана

3. Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна

4. Амны хөндийг эрүүл байлгахад тустай

5. Биеийн дархлааг нэмэгдүүлнэ

6. Цагаан эсийн тоог нэмэгдүүлэх ба хавдрын өвчтэй хүмүүсийг эрүүл эсээр тэтгэнэ

7. Зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цус төлжүүлнэ

8. Шээсний замын эрүүл мэндийг дэмжинэ

9. Үе мөчний үрэвслийг багасгана




Энэхүү ургамлын ашиг тусын талаарх шинэ судалгаа, дүгнэлт хайх хэрэггүй. Хэдийгээр та зуун настын шүүсийг дэлгүүрээс худалдаж авч болох ч гэртээ тарьж ургуулсан зуун наст хямд бас аюулгүй байдаг. Зуун настын хамгийн том, нас гүйцсэн навч нь ашигтай шүүсээр илүү баялаг тул илүү үр дүнтэй. Бидний зуун наст гэж нэрлэх энэхүү ургамал анх Хойд Африкаас гаралтай аж. Зуун настын эрүүл мэндийн хэрэглээний ашиг тусыг өгүүлсэн анхны баримт бичиг нь эртний Египетийн үйсэн дээрх бичээс бөгөөд 12 анагаах жорыг агуулсан байдаг аж. Өнөөдрөөс эхлэн эмийн хэрэглээнээс татгалзаж, зуун настын ашигт тусаас хүртэж эхлээрэй.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


betaaldag mashinaar butalj hereglej boldog


Зочин    1 жил, 7 сар []


Shuusiig yaj b eldeh ve


Зочин    1 жил, 7 сар []


Shuusiig yaj b eldeh ve


Зочин    1 жил, 7 сар []


яаж хэрэглэх вэ