Монгол хүүхдүүд олон улсын Англи хэлний уралдаанаас алтан медальтай ирлээ

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

           

"ХИППО" уралдааныг Английн боловсролын хамгийн том байгууллага Pearson ивээн тэтгэж зохион байгуулдаг бөгөөд энэ жил олон улсын хэмжээнд 5 дахь удаагаа явагдаж байна. Уг  уралдаанд Pearson LCCI JETSET шалгалтын сэдвээр, гурван үе шаттай явагддаг бөгөөд эхний хоёр шат нь тухайн улсдаа, сүүлийн шат нь Италийн Венецийн Лидо ди Жесоло гэх далайн эргийн хотод боллоо.





Манай улсын 20-иод сургуулийн 1,000 гаруй сурагч эхний шатанд сонсох, унших, бичих 3 чадвараар өрсөлдөж, 160 сурагч II шатанд, 6 сурагч III шатны шалгаруулалтад тэнцсэн юм.




 Ийнхүү Италид сүүлийн шатны уралдаанд оролцсон "Хобби" сургуулийн сурагч С.Анулэн, Б.Номин, "Орчлон" сургуулийн сурагч Ц.Тайхар, "Шинэ Монгол" сургуулийн сурагч Б.Мөнхтөр, сурагч Д.Анхбаяр нар ганзага дүүрэн олзтойгоор эх орондоо ирээд байна.




Анх удаа оролцож байгаа энэхүү уралдаанаас С.Анулин Алтан медаль, Америкийн Миссоссури Их Сургуулийн харьяа Ахлах сургуулийн дипломтой төгсөхөд шаардагдах хичээлийг судлах эрх авав. Мөн Б. Номин 5-р байр, Ц. Тайхар 4-р байрт тус тус шалгарлаа. Монгол хүүхдүүд Англи хэлний чадвараараа тив тивийн хүүхдүүдтэй өрсөлдөн амжилт гаргах бүрэн боломж байгааг багш нар онцолсон юм.

Б.Болормаа





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 сар, 3 долоо хоног [66.181.181.23]


Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ 99041126


Зочин    5 сар, 2 долоо хоног []


sain baina, bayar hyrgie


Зочин    5 сар, 3 долоо хоног [138.68.105.232]


Мундаг байна шдээ Улам их амжилт гаргаарай хүүхдүүдээ


Зочин    5 сар, 3 долоо хоног [119.40.103.34]


БАЯР ХҮРГЭЕ-УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ


Зочин    5 сар, 3 долоо хоног []


Mundag umaa. Bayar hurgie. Delhiin hemjeend english heleer yarij bna daa. bayar hurgie.