Спорт


2020 оны Азийн аварга Монголд болно

5 сар, 4 долоо хоног TIMES.MN

Хонгконгт улсад өчигдөр Азийн жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурал болж, олон чухал асуудлыг хэлэлцэн баталлаа. Энэ хуралд манай улсаас Азийн жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Сахилгын хорооны дарга Бираагийн Пагва болон олимпийн зэрэглэлийн шүүгч, МЖБХ-ны гүйцэтгэх захирал Машбатын Бөхбат нар оролцов.


Тус хурлаар шийдвэрлэсэн гол асуудал нь 2020 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хотыг сонгох байв. Улмаар "Токио-2020" олимпийн наадмын жил Монголд тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох байгуулахаар тогтлоо. Энэ жилийн Азийн АШТ энэ сарын 26-28-нд Хонгконгт болох бол ирэх жилийнх Индонезийн Жакартад, 2019 оны Азийн аварга Саудын Арабт тус тус зохион байгуулагдах юм байна.


Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.