Газар дээрээс нь


“Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн болж байна

1 жил, 11 сар TIMES.MN

“Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн болж байгаа бөгөөд тамирчид гараанаасаа гарлаа. Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболдын мэдээлснээр “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор 31 мянган иргэн бүртгүүлжээ.


Марафоны нээлт өнөөдөр өглөө 9.30 цагт Сүхбаатарын талбайд болсон бөгөөд 10.00 цаг талбайн зүүн зам дээрээс гүйлтийн тэмцээний эхний оролцогчид гараанаас гарлаа. Тэмцээнд оролцогчид 5, 10, 21, 42 км-ын зайд гүйнэ. Түүнчлэн “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчдын дунд азын сугалаа явагдах юм байна. Тэмцээнийг дэмжигч байгууллагуудын шагнал болон нийслэлийн усан спорт сургалтын төвүүд, спорт зааланд хичээллэх эрхээр шагнахаар төлөвлөжээ.










Л.Булганчимэг






Холбоотой мэдээлэл


СЭТГЭЛ ТАТАГДСАН БОДГАЯА
СЭТГЭЛ ТАТАГДСАН БОДГАЯА
1 сар, 1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.