Б.Намуун алтан медалийн эзэн боллоо

1 сар TIMES.MN

Залуучуудад зориулсан Shake&Share үйлчилгээний дүр төрх Б.Намуун Казакстан улсын Атырау хотноо 2017 оны 4-р сарын 21-нээс 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Kazakhstan Open" тэмцээний таеквондогийн төрлийн -52 кг жинд хүч, ухаан сорин тулалдаж АЛТАН медалийн эзэн боллоо.


"Kazakhstan Open" бол G1 ангиллын чансаа өндөр, олимпийн оноо цуглуулах тэмцээн бөгөөд энэ удаад 37 орны 1700 гаран тамирчид оролцсон байна. Олон улсын хэмжээний мастер Болдбаатарын Намуун нь таеквондогийн хар бүс II дантай, ирээдүйд Монгол улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд өнгөлөх, авьяаслаг тамирчин юм.


Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 долоо хоног []


Iim mundag ohinoor baharhaj bnaa. Bayar hurgie. Yamar ch goyo medee unshib. saihan bna