"Алтан баззер"-ын эзэн Янжаа "Авьяаслаг шведчүүд"-ийн финалд шалгарлаа

6 сар, 1 долоо хоног TIMES.MN

“Авьяаслаг Шведчүүд” шоунд оролцож, алтан баззерын эзэн болсон монгол охин Янжаа энэхүү тэмцээний финалын шатанд шалгарлаа.


Тэрээр ой тогтоолтын чиглэлээр тус тэмцээнд оролцож байгаа бөгөөд эхний шатанд үзэгчдийн суудлаас танихгүй 20 хүн тайзнаа урьж, 90 секундийн дотор нэрсийг нь цээжилж үзүүлснээр алтан баззерын эзэн болсон юм. Ийнхүү тэрээр шилдэг 32 оролцогчийн нэг боллоо.


Харин энэ сарын 13-нд болсон тэмцээний үеэр тэрээр финалын шатанд шалгарч чаджээ. Тиймээс А.Янжаа ирэх долоо хоногийн баасан гарагт болох тэмцээнд оролцох юм. Түүний хувьд 2015 онд ой тогтоолтын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж байжээ.



Тун удахгүй түүний финалд шалгарсан бичлэгийг хүргэнэ. 


Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар [67.8.238.162]


Amjilt xuseye,yaaj tseejildeg bainaa


Зочин    6 сар []


mongolchuud mash undur oyuntai hvchirheg ard tvmen shvvdee amjilt hvsii