Газар дээрээс нь


Хотол цагаан гүнжийн хурим

3 жил, 9 сар TIMES.MN


Ид залуухан насандаа залхуур ч суулгүй монголын түүхэнд нүдэнд ил харагдахгүй, түүхэнд тод бичигддэггүй тэр л эмэгтэйчүүдийн оруулсан тэр нандин сайхан хатан ухааныг сонор соргогоор харж олон нийтэд уншууртай ном болон дэлгэцийн бүтээл болгон гаргаж ирж буй гайхалтай нэгэн бүсгүй бол Б.Шүүдэрцэцэг юм” хэмээн олон хүн ам булаалдан ярина.


“Номын хурим” хэмээх ананас бүхий “Аз хур” номын их өргөөнд олны танил жүжигчин, зохиолч, дуучин, яруу найрагч, зураач, мисс, үнэнч уншигчид гээд олон хүн иржээ.


Ану хатан, Улаан пальто, Шүрэн бугуйвч зэрэг дэлгэцийн уран бүтээлээрээ олны танил болсон зохиолч Б.Шүүдэрцэцэг “Хотол цагаан гүнж” хэмээх гурав дахь романаа өлгийдөн авлаа. Тэрээр өмнө нь “Ану хатан”, “Үүлэн хээтэй орчлон” гэсэн хоёр роман туурвисан бөгөөд ийнхүү гурав дахь романаа уншигч олондоо өргөн барьж байгаа нь энэ аж.




Тэрээр ээжийнхээ хамт ойролцоогоор хоёр метр шахуу өндөртэй “Хотол цагаан гүнж” номон хөшөөний бүтээлгийг аван, хурсан олны мэлмийг милааснаар номын хуримын арга хэмжээ эхэллээ. Номын нээлтэнд баяр хүргэн олны танил эрхэмүүд үг хэлсэн юм. Тухайлбал, УГЖ Г.Равдан “Хотол цагаан гүнж” романы хэсгээс уншсан бол Мандухай хатаны дүрээрээ Монголын ард түмний сэтгэлд оршдог Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд мялаалгын үг хэллээ.




Эргэн тойрон номоор хүрээлэгдсэн энэ сайхан өргөө аз жаргал хүсэж, баяр хүргэсэн урмын үгс, халуун дулаанаар нэгнээ тэврэн уулзалдах зочидоор дүүрчээ.




Урам хайрлан, баяр хүргэж үг хэлэх олны цуваа үргэлжлэн түүний номны зургийг зурсан зураач Л.Хонгорзул, найз зохиолч Б.Сарантуяа, СГЗ С.Оюун, дэлхийн аварга С.Цэрэнчимэд, АЖ Ш.Чимэдцэеэ гээд дотны найз нөхөд, гэр бүлийнхэн нь түүний шинэ номыг милаан үг хэлсээр. . .



Зохиолч маань энэхүү романаа тэнгэрт байгаа хайрт аавынхаа дурсгалд зориулсан гэдгээ онцлоод, аавыгаа дурсан нулимс унагаж байсныг нуух юун.


Мөн энэхүү “Хотол цагаан гүнж” романаараа дэлгэцийн бүтээл хийхээр бэлтгэл ажилдаа ороод бүр гол дүрийн жүжигчин нь хүртэл тодорсон байна. Хотулун гүнжийн дүрд мисс А.Баярцэцэг тоглох гэнэ. Тэрээр энэ дүрд тоглох болсондоо баяртай байна хэмээн талархлын үг хэлсэн юм. Энэ номын хуримд дэлхийн мисст оролцсон А.Баярцэцэг өөрийн Америк найз залуугийн хамт иржээ.

 





Хаашаа л харна хүмүүс зургаа татуулан, сэлфиднэ. Арга хэмжээний хамгийн хүлээлт үүсгэсэн мөч буюу зохиолчийн гарын үсэгтэй номын худалдаа эхлэхэд зочид болон үнэнч уншигчид нь гарын үсэг зуруулахаар дарааллан зогслоо.

Жилийн дөрвөн улирал нэг л өдөр тохиолдсон гайхалтай энэ өдөр шинэхэн номынхоо хуримыг хийсэн нь байгаль эхийн зохилдолгоо юу гэлтэй . . . . 



Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн ээж




Номын хавтасны зураач Л.Хонгорзулын хамт


Хотулун гүнжийн хамт /А.Баярцэцэг/



Хуримын бялуу


Үнэнч ушигчдын хамт


Хотулун гүнж ээжийн хамт



Л.Булганчимэг





Холбоотой мэдээлэл