Өндөр уулын гүйлтийн тэмцээнд Д.Отгонхүү түрүүлэв

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Өвлийн спортын нэг төрөл болох "Redfox Elbrus race-2017" өндөр уулын гүйлтийн олон улсын тэмцээн Европ тивийн ноён оргил Эльбрус /5642м/ ууланд энэ сарын 1-8-нд болов.


Энэхүү тэмцээнд дэлхийн 12 орны 350 гаруй тамирчид өрсөлджээ. Монгол Улсаа төлөөлөн тав дахь удаагаа оролцсон Улаанбаатар хайкинг клубын тамирчин Б.Отгонхүү алтан медаль хүртлээ.


Тэрээр тэмцээний skyrace төрөлд түрүүлж Монгол Улсын рекордыг 2:59:13 цагийн амжилтаар тогтоосон байна. Скайраннинг буюу өндөр уулын гүйлтийн олон улсын тэмцээнээс Монгол Улс ийнхүү хамгийн анхны медалиа авлаа.  


Тэрээр "Таван жилийн хөдөлмөрийн үр дүнд түрүүллээ. Энэ жил медаль авах бүрэн боломжтой хэмээн өөртэй итгэлтэй байсан. Испани, ОХУ, Эквадор, Герман улсын тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Өрсөлдөгч нар 5-6 минутын зайтай барианд орж ирсэн. Миний уралдсан төрөл 3800 метрээс 5642 метр өндөрт уралддаг. Ойролцоогоор 5-6 км гэсэн үг. Өндөр ууланд алхахад ямар байдаг билээ. Гэтэл гүйж ийнхүү амжилт гаргасандаа баяртай байна. Намайг өдий зэрэгтээ хүн болгосон хайрт аав ээж, ах эгч нар, хамгийн анх уулын спортод оруулсан К. Бахадбек, Н.Сүрэнжав багш нартаа баярлалаа.

Энэхүү тэмцээнд хамгийн анх оруулсан Mongol mounteering сэтгүүлийн хамт олон болон Баярням ахдаа, "Эльбрус-2017" багийн гишүүд болох Сэргэлэн ах, Төгсөө эгч, Отгонбат, энэхүү тэмцээнд явахад туслаж дэмжсэн Энхболд ах, Баатарболд ах, Отгончимэг найздаа болон "Эрдэнэт" уулчдын холбоо, "Улаанбаатар хайкинг" клубын бүх гишүүддээ маш их баярлалаа" гэв.


Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


БАЯР ХҮРГЬЕ