С.Оюун: Танд мөнгө хэрэгтэй байна уу, тэгвэл утас тань байхад л хангалттай

1 сар, 2 долоо хоног TIMES.MN
Монгол улсаас олон улсын зах зээлд гарахад бэлдэж буй технологийн судалгаа хөгжүүлэлтийн Анд Системс компани дөрөвдүгээр сарын 17-нд “Нэг товч”-ны зээлийн үйлчилгээг гар утасны аппликейшнээр дамжуулж зах зээлд нэвтрүүлж эхэлсэн. Тэгвэл ЛэндМН зээлийн үйлчилгээг хэрхэн, яаж авах, ямар шалгуурыг хангасан байх ёстой гээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ЛэндМН-ий Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан захирал С.Оюунтай уулзаж ярилцлаа.

 


- Зээл авахыг хүсч буй хэрэглэгч ямар шаардлагыг хангасан байх хэрэгтэй вэ. Жишээ нь цалингаа ямар нэг дансаар авдаг байх шаардлагатай юу?

Бид хэрэглээнд илүү ойр үйлчилгээ хүргэх үүднээс хэрэглэгчдэд цалин орлогоо аль нэг банкны дансаар тогтмол авдаг байх, цахим банкны эрхтэй байх гэсэн үндсэн шаардлагыг тавьж байна. Харин хувиараа бизнес эрхэлдэг бол дансандаа сар бүр тогтмол орлого хийдэг байх гэсэн шаардлага тавьж байгаа. Зээл авахыг хүссэн иргэн LendMN аппликейшныг гар утсан дээрээ суулгаад, бүртгэлээ баталгаажуулж, нэг удаагийн гэрээ байгуулсан байхад л зээлийн эрх үүсэх юм. Иргэн хугацаа хэтэрсэн зээлийн түүхтэй байж болох бөгөөд харин чанаргүй зээлийн түүхгүй байх нь чухал. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн түүхтэй бол зээл авах оноо нь багасах буюу шимтгэл нь арай өндөр тусна. Зээлийн хэмжээ 50 мянгаас нэг сая хүртэл, харин хугацааны хувьд 7,14,21,30 гэсэн хоногийн сонголттой байдаг.




-Зээлийн хүү гэж бодогдох уу?

Зээлийн хүү тэг хувь. Харин зээлийн хэмжээ, хугацаанаас хамаарсан шимтгэл тооцно. Хэрэглэгч эргэн төлөлтөө цаг тухайд нь хийдэг санхүүгийн сахилга бат сайн байх тусам дараа дараагийн зээлийн шимтгэлийн хэмжээ буураад явна. 


-Тэгвэл зээлийн шимтгэл нь хэдэн хувь бэ. Тухайлбал долоо хоногийн хугацаатай 50 мянган төгрөг зээллээ гэхэд хэдэн төгрөг болгож буцааж төлөх вэ?

Манай хэрэглэгчдэд шимтгэлийн хэмжээ нь 10 төвшинтэй байдаг. Дахин зээлэх бүрт төвшин ахих боломж гарч, шимтгэлийн дүнгээ бууруулаад явдаг. Жишээ нь, та шимтгэл нь долоон хувьтай төвшинд явж байвал зээлсэн мөнгөн дүн дээрээ 3500 төгрөг нэмж төлнө л гэсэн үг. Манай үйлчилгээний энэхүү онцлог байдал нь хаана ч байхгүй давуу тал юм. Манай үйлчилгээнд өөр ямар нэгэн нэмэлт хураамж, далд шимтгэл байхгүй. 


-Хэрэв авсан зээлээ хугацаандаа төлж чадахгүй, хугацаа хэтэрвэл шимтгэл нь нэмэгдэх үү?

Хугацаа хэтэрсэн тохиолдолд хүү тооцож эхэлнэ.


- Гадаадын зах зээлд гарахаар төлөвлөж байгаа гэсэн. Эхний ээлжинд ямар улсад салбараа нээх вэ?

ЛэндМН санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлээд буй Анд Системс нь Сингапурт толгой компаниа байгуулж байгаа. Эхний ээлжинд Камбуж улсад салбараа нээхээр Япон улсын түншүүдтэй хамтран ажиллаж байна.




-Хиймэл оюун ухаан санхүүгийн үйлчилгээтэй хэрхэн холбогдож байгаа вэ?

ЛэндМН санхүүгийн технологи нь хэрэглэгчид зээлийн эрх үүсгэх, цаашлаад хичнээн төгрөгний зээл олгох боломжтой вэ гэдгийг харилцагчийн өгсөн мэдээлэл дээр тулгуурлан хиймэл оюун ухааны технологийн тусламжтай шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл материалыг зээлийн мэдээллийн сантай тулгаж, шалгах, эрсдлийн тооцоолол хийх зэрэг хүний оролцоотой хийгддэг байсан ажлуудыг технологийн аргаархормын дотор хийдэг болоод байгаа. Цаашлаад хиймэл оюун ухаан маань таны хэрэглээг илүү сайн таньж мэдсэнээр, таны дотны анд шиг л мөнгө зээлдэг болно гэсэн үг юм. 


-Ойрын хугацаанд ямар ажил төлөвлөж байна вэ?

Бид энэ жилдээ багтаад дотоод болон гадаадын зах зээл дээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Дотоодын зах зээлийн хувьд санхүүгийн үйлчилгээг хүмүүст илүү өргөн хүрээнд хүргэх, ганц Улаанбаатар гэж хязгаарлахгүйгээр орон нутгийн хүмүүст хүргэхээр ажиллаж байна. Ингэхдээ орон нутагт салбар нээлгүйгээр Монгол Шуудан ХК-тай хамтарч шуудан харилцаагаар үйлчилгээгээ хялбаршуулан хүргэх хэлэлцээрийг хийгээд явж байна. Ингэснээр манай хэрэглэгчид зээлийн эрх нээхийг зөвшөөрсөн гэрээгээ Монгол Шуудангаар хоногийн дотор бидэнд илгээж, үйлчилгээнд цаг алдалгүй хамрагдах юм. Ингээд эрх нээгдсэн тохиолдолд гар утсаараа буюу аппликейшнээрээ хэзээ ч, хаанаас ч, хэдэн ч удаа зээлээ аваад явах боломжтой байгаа.




-Тэгэхээр Монгол Шуудан компани дээр очиж гэрээгээ хийнэ гэсэн үг үү?

Үгүй, гэрээ байгуулахдаа манай байгууллагатай гэрээтэй ажилладаг нотариат дээр гэрээгээ хийнэ. Тэгээд гэрээнийхээ эх хувийг Монгол Шуудангаар дамжуулж манай байгууллага руу явуулна гэсэн үг. Одоогоор Улаанбаатар хотод манай байгууллагатай гэрээт 12 нотариат ажиллаж байна.


  


-Гэрээний үнэ гэж авдаг уу?

Шинээр бүртгүүлсэн хэрэглэгчид манай компанийн оффис дээр ирж гэрээ байгуулсан нөхцөлд үйлчилгээний үнэ, шимтгэл гэж авахгүй. Харин нотариат дээр гэрээ байгуулсан тохиолдолд бол нотариатын хөлсийг өгнө. Нотариатын хаяг, байршлын хувьд ЛэндМН аппликейшн дээр дарахад танд хамгийн ойр байрлах нотариатыг зааж өгнө. Эрх нээх гэрээ хийснээр зээл авах эрх нь нээгдэнэ гэсэн үг. Гэрээ маань жилийн хугацаанд хүчинтэй. Энэ хугацаанд та аппликейшнээ ашиглаад хэдэн ч удаа зээл авах боломжтой бөгөөд авсан зээл тань хормын дотор дансанд нь шилжиж ордог нь маш ихээр цаг хэмнэдэг. 


-Цаашдаа тогтмол орлого гэхгүйгээр зээл өгөх боломж бүрдэх болов уу?

Ер нь манай үйл ажиллагааны зорилго, зорилт маань тийшээ л чиглэж байна. Бид тогтмол бус орлоготой иргэдэд хүрч ажиллахын тулд хиймэл оюун ухаан ашиглаж байгаа гэж хэлж болно. Одоо бол бид дөнгөж гарааны эхлэл дээрээ явж байна. Цаашид үйлчилгээгээ илүү хялбар, ойр болгохын тулд ажиллах болно.


-Зээл авах мөнгөн дүнгийн хувьд ахих уу?

Бид одоогоор цалинд суурилсан гэдэг утгаараа сая төгрөг хүртэл зээл олгож байна. Дараа дараагийн шатанд харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг харж байгаад мөнгөн дүнг ахиулна. Ер нь бичил санхүүгийн орчинд л бүх хүмүүст хүрч ажиллахыг зорьж байна. Бичил санхүүгийн орчин гэдэгт нь таван сая хүртэлх мөнгөн дүн багтдаг.

Бидний бас нэгэн зорилго бол хүмүүст санхүүгийн боловсрол олгох, цахим үйлчилгээний мэдлэг олгох явдал юм. Тухайлбал бид хэрэглэгч бүрийг имейл хаягтай байх, интернэт банктай байх зэрэг шаардлага тавьсан байгаа.

Нөгөө талаасаа бидний цахим үйлчилгээ нь цаасгүй эко орчинг бүрдүүлж өгч байна. Тухайлбал 16 боодол цаас хийхэд нэг бүтэн мод хэрэглэдэг гээд бод л доо. Нэг мод ургах гэж 20-30 жилийг зарцуулдаг. Тиймээс байгаль дэлхийгээ хайрлаж, цаасгүй цахим орчинд шилжсэнээр эко орчинг бүрдүүлж чадна.

Танд хэзээ ч, хаана ч гэнэтийн зүйл тохиолдож болно. Тэр үед танд ганцхан гар утас тань байхад л хангалттай. Та асаа асуудлаа шийд. 24 цаг, хаанаас ч ........


          

 

ЛэндМН аппликейшн-д хэрхэн бүртгүүлж, ямар шат дараалал дамжин зээл таны дансанд орох талаар ЛэндМН-ий маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Д.Золзаяагаас тодрууллаа.



Тухайн хүн аппликейшнээ татаж аваад бүртгүүлэх гэж ороход зааврын дагуу таныг хөтлөөд явна. Ер нь мэдэхгүй зүйл гарах нь бага байдаг. Хувийн болон санхүүгийн мэдээлэл орсны дараа зээлийн шийдвэр шалгах гээд дарахад хиймэл оюун ухаан маань бодолт хийгээд ойролцоогоор 1-3 минут дотор зээлийн шийдвэр гаргаад ирнэ.

Яагаад ийм хурдан байна вэ гэхээр түрүүн хэлсэнчлэн хүн шалгаагүй систем шалгаж байгаа учир хүлээх шаардлагагүй. Хэдийгээр 50 мянгаас нэг сая хүртэл зээл олгоно гэж байгаа ч хүн бүрийн цалингийн хэмжээ, санхүүгийн мэдээлэл өөр өөр учир таныг хэдэн төгрөг хүртэл зээл авах боломжтой вэ гэдгийг бодоод гаргаад ирнэ.

Тухайлбал, 450 мянган төгрөг хүртэлх зээл авах боломжтой байлаа. Тэгвэл та мөнгөн дүн, хоногоо өөрөө сонгоход доор нь таны төлөх шимтгэлийг бас бодоод гаргана. Зээлийн хэмжээ юмуу хоног өөрчлөгдөхөд дагаад шимтгэийн хэмжээ өөрчлөгдөнө.



          


-Зээл аваад, төлөх хугацаа нь болоогүй байхад нэмж зээл авах боломжтой юу?

Боломжтой. Жишээ нь, та 450 мянган төгрөг авах боломж бүхий эрх үүссэн байхад та 50 мянган төгрөгөөр есөн удаа зээл авах боломжтой л гэсэн үг. Ямар нэгэн нуугдмал төлбөр байхгүй. Та зээлийн хэмжээгээ оруулаад, хоногоо сонгоод, зээлийн шимтгэлийг тань бодож гаргалаа, нууц үгээ оруулаад л 1-2 минутын дотор таны дансанд хүссэн зээл тань орно.




-Ажиллах хугацаа гэж байх уу?

ЛэндМН нь ажлын цаг, хүний оролцооноос хамааралгүй үйлчилгээ учир хэрэглэгч долоо хоногийн 24 цагт хэзээ ч, хаанаас ч зээлээ авах боломжтой. Учир нь систем маань өөрөө өөрийгөө ажиллуулдаг учир хэн нэгэн түүнийг хянах шаардлагагүй юм. Хэрэглэгчид маань биднээс хүссэн асуултаа асууж, үйлчилгээний талаар тайлбар мэдээллийг 77070101 утсаар асууж,тодруулж болно. 


-Мэдээллээ үүсгэхэд үсгийн фонд ямар байх шаардлагатай вэ?

Үсгийн фонд ямар ч байсан болноо.


-Ярилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн та бүхэнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. 


Л.Булганчимэг



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


гэрээ хийхээр очихдоо зөвхөн иргэний үнэмлэх байхад л болно


Зочин    1 сар, 2 долоо хоног []


zochin shaan biz pizdaa delhiin haana ch bhgu luiwariin uilchilgee pizdaa hahah


Зочин    1 сар, 2 долоо хоног []


1 say tugrug zeelehed shimtgel ni he'd bh ve


Зочин    1 сар, 2 долоо хоног []


GEREE HIIHDEE YU BVRDVVLJ OCHIH YM


Зочин    1 сар, 2 долоо хоног [202.126.89.199]


77070101 утсаар лавлаарай


Зочин    1 сар, 2 долоо хоног []


sain baina uu tetgevriin hun zeel avch boloh uu


Зочин    1 сар, 2 долоо хоног []


sain baina uu tetgevriin hun zeel avch boloh uu


Зочин    1 сар, 2 долоо хоног []


sain baina uu tetgevriin hun zeel avch boloh uu


Зочин    1 сар, 2 долоо хоног [202.72.245.165]


zugeer yum bn


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Огт ажилгүй хүмүүс хамаарагдахуу?