2017,5-Р Сар,05


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




“Токио-2020” олимпийн элчээр Хакухо М.Даваажаргалыг томиллоо

6 сар, 2 долоо хоног TIMES.MN

 МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг “Токио-2020” олимпийн Монголын багийн ахлагчаар сонгогдсон, хакухо М.Даваажаргал элчээр томилогджээ. МҮОХ-ноос олимпийн элчээр түүнийг  сонгох нь түүний Япон дахь нэр хүнд гээд олон талаас харж сонголт хийсэн биз ээ.  Хакухо М.Даваажаргал өөрийнхөө зүгээс бүхий боломжит хувилбараар дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлжээ. 

Мөн олимпизмийн үзэл санааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус холбооноос “Токио хүрэх зам”, “Гурван үеийн алтан хэлхээ” цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн олон нийтэд хүргэх, өсвөр үеийнхний дунд “Олимпизм-Монголын ирээдүй” сэдэвт уралдааныг үе шаттайгаар зохион байгуулах, сар бүр шилдэг тамирчин шалгаруулах зэрэг ажлуудыг төлөвлөөд байгаа аж. 

Олон улсын олимпийн хорооноос 2020 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг Японы нийслэл Токио хотод олгосон.   Токио хот өмнө нь 1964 оны зуны олимпийн наадмыг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай. 


2020 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнд эцсийн шатанд тунаж үлдсэн гурван хотоос Токиог сонгох болсон гол шалтгаан нь олимпийн төсөв болоод 2011 оны байгалийн гамшиг. Стамбул олимпийн наадам зохион байгуулахад 19 тэрбум ам.доллар зарцуулах урьдчилсан тооцоо гаргасан бол Токиогийнх 5-6 тэрбумд багтаж буй. Хотын удирдлагууд одоогоор олимпийн бэлтгэл ажилд зориулж 4,9 тэрбум ам.доллар цуглуулаад байгаа аж. Түүнчлэн нэг тэрбумын өртгөөр боссон үндэсний цэнгэлдэхэд олимпийн нээлтийн ажиллагаа, хөнгөн атлетикийн тэмцээнүүд болно. Уг цэнгэлдэхийг 2017 оны регбигийн дэлхийн цомд зориулан барьсан тул олимпийн зардалд дээрх мөнгө багтахгүй гэнэ. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 сар, 3 долоо хоног [66.181.181.23]


Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ 99041126


Зочин    6 сар, 1 долоо хоног []


ЭНЭ ТГД ИВЭЭН ТЭТГЭХ ҮҮ, ОЙЛГОСОНГҮЙ ЭЭ