Монгол сурагч IBT TOEFL-ийн оноогоор дээд амжилт тогтоолоо

6 сар, 2 долоо хоног TIMES.MN


Америк, Монголын хамтарсан “Шилдэг” бүрэн дунд сургуулийн 12а ангийн сурагч О.Мөнх-Очир IBT TOEFL-ын 105 оноо авч дээд амжилт тогтоожээ. Ийнхүү тэрээр “Харвард”, “Стэнфорд”, “Йелийн” их сургуулиудын босго оноонд хүрч чадсан байна.  




12а ангийн сурагч О.Мөнх-Очир “Би багаасаа зохиолч болох сонирхолдоо хөтлөгдөн англи хэлээр ном их уншдаг байсан нь Англи хэлийг гүнзгийрүүлэн судлахад тус болсон. Сургуулиа төлөөлөн улсын, дүүргийн олимпиад, уралдаануудад оролцоход биднийг манай сургуулиас дэмждэгт баяртай байдаг. Хамгийн сүүлд Гадаад Хэргийн сайдын нэрэмжит “Хэлтэй бол хөлтэй” Англи хэлний олимпиадад оролцож хүрэл медаль хүртсэндээ баяртай байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Мөн тэрээр ийм өндөр оноо авсанаар Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, сурагч солилцооны хөтөлбөр зэрэгт өөрийгөө сорих боломж нээгдэж байгаа юм. 




Тус сургуулийн Англи хэлний тэнхимийн эрхлэгч Л.Урантуул “Манай сургууль нь Монгол, Америк сургалтын хөтөлбөрийг хослон хэрэгжүүлдэг. Үүнд: Англи хэл, математик, нийгмийн ухааны хичээлүүдийг мэргэжлийн гадаад багш нар заадаг. Ингэснээр манай сурагчид богино хугацаанд өндөр амжилт гаргаж байна. Цаашдаа хүүхдүүд маань TOEFL, SAT, IELTS зэрэг шалгалтуудад өндөр амжилт гаргах боломжтой” гэж ярилаа.




Америк, Монголын хамтарсан “Шилдэг” бүрэн дунд сургууль нь 1-12 дугаар ангийн сургалт явуулдаг ба тус сургуулийн сурагчид дунд ангиасаа эхлэн TOEFL, SAT, IELTS-ын хөтөлбөртэй танилцдаг. “Шилдэг” бүрэн дунд сургууль саяхан “EDEX Scholarship” English Olympiad 2017”-д оролцон Англи хэлний сургалттай шилдэг таван сургуулийн нэгээр шалгарчээ.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 сар, 2 долоо хоног []


amerik mongoliin hamtarsan surguuli gesen murtluu engiin 1 jijig surguuliin daitai tulburtei geheer barag l medegdej bn da..une dagaj chanar gedeg.E.S.M ,,British,zaisan dahi amerik surguuli geed mash undur tulburtei mundag surgalttai olon ulsiin todotgoltoi,surguuliud bnaa bn.


Зочин    6 сар, 2 долоо хоног []


amerik mongoliin hamtarsan surguuli gesen murtluu engiin 1 jijig surguuliin daitai tulburtei geheer barag l medegdej bn da..une dagaj chanar gedeg.E.S.M ,,British,zaisan dahi amerik surguuli geed mash undur tulburtei mundag surgalttai olon ulsiin todotgoltoi,surguuliud bnaa bn.


Зочин    6 сар, 2 долоо хоног [98.248.12.198]


mundag ym amjilt husii