Монгол улсын төрийн дуулал Румыний тэнгэрт гурвантаа эгшиглэв

6 сар, 3 долоо хоног TIMES.MN


Румын Улсын Яйши хотноо 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид 12 ангилалд 36 цогц медалийн төлөө 9 өрөг тоглон ухаанаа уралдууллаа.




Уг ДАШТ-д Монголын өсвөрийн шатарчид гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл нийт 7 медалиар Аварга баг боллоо.

Үүнд:

  • Сурагчдын ДАШТ-ий 7 хүртэлх нас: Д.Цэлмүүн /эм/ алт, Б.Марал /эм/ мөнгө
  • 9 хүртэлх нас Нээлттэй төрөл: Э.Азжаргал алт
  • 11 нас хүртэлх охидын ангилалд: Д.Мөнхзул алт
  • 13 хүртэлх насны охидын ангилалд: Б.Алтантуяа хүрэл медаль
  • 13 нас хүртэлх Нээлттэй төрөлд: Д.Батсүрэн мөнгө
  • 15 хүртэлх нас охид: О.Өлзийхишигжаргал мөнгө медаль тус тус хүртжээ.




Мөн тэмцээний Блиц төрөлд 33-р сургуулийн сурагч Дамбасvрэнгийн Батсүрэн хөвгүүдийн 13 насанд алтан медаль, 33-р сургуулийн сурагч Даваахүүгийн Хонгорзул охидын 17 насны ангилалд алтан медаль хүртэж Сурагчдын дэлхийн аварга боллоо.













Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар []


ЕСТОЙ БАХАРМААР - АРГАГУЙ Л СЭТГЭДЭГ УДАМТАЙЧУУД


Зочин    5 сар, 3 долоо хоног []


yamar mundag um be? Shatarchin huuhduudeeree uneheer baharhaj bna. gegeeleg oyunlag goyo medee bna. Bayar hurgie


Зочин    6 сар []


mundag yumaa