Нийгэм


Гадаад хэргийн яамны Консулын газраас сэрэмжлүүлж байна

4 жил, 3 сар TIMES.MN

БНХАУ-аас “ADIDAS”, “NIKE”, “JORDAN” зэрэг брэндийн бүтээгдэхүүнийг зөвхөн албан ёсоор борлуулах эрхтэй дэлгүүр болон үйлчилгээний газруудаас худалдан авах, худалдаа хийсэн баримт, тасалбар зэргийг хадгалахыг сануулж байна.

Учир нь “БНХАУ-ын Гаалийн тухай хууль-”ийн 21-р зүйлд “Зохиогчийн эрхийг зөрчсөн бараа бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхгүй” гэж заасны дагуу брэндийн шошготой хуурамч бараа бүтээгдэхүүнийг тус улсын хилээр нэвтрүүлэхгүй бөгөөд гааль, хяналтын байгууллагууд хураан авах эрхтэй байдаг байна.

Сүүлийн үед манай улсын иргэд дээрх брэндийн бүтээгдэхүүнийг хятадын албан ёсны бус борлуулагч нараас /Эрээн хотын “Вэньжоу” зах/ их хэмжээгээр худалдан авч тус улсын гаалийн байгууллагад бараа бүтээгдэхүүнээ хураалгаж, эд материалаар хохирох явдал гарч байгаа тул Та бүхнийг худалдан авалт хийхдээ анхаарал болгоомжтой хандахыг зөвлөж байна хэмээн Гадаад хэргийн яамны Консулын газраас гаргасан сэрэмжлүүлэгт дурджээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.