2017,4-Р Сар,25


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Б.Гүнзаяа Вьетнамын загварын долоо хоногт уригджээ

7 сар TIMES.MN

Мисс, фото модель Б.Гүнзаяа   Вьетнамын загварын долоо хоногт уригджээ.

 

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “За бас нэгэн баяртай мэдээ. Хүн хүсэл мөрөөдөл зорилготой байхад шагнадаг юм шиг. “Vietnam International Fashion Week 2017-д оролцох албан ёсны урилга ирлээ. Монгол Улсаас анх удаагаа төлөөлөн оролцох гэж байгаад талархаж, маш их баярлаж байна. Олон улсын шилдэг загварын салбарынхан, олон улсын хэвлэлүүд цугларсан гайхалтай арга хэмжээ байх нь ээ. Намайг дэмждэг хүмүүстээ маш их баярлалаа” хэмээн бичжээ.

Вьетнамын загварын долоо хоног   энэ сарын 25-28-ны хооронд болох юм байна. Б.Гүнзаяа өмнө нь Азийн кино наадамд эх орноо төлөөлж оролцсон байсан билээ. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.