2017,4-Р Сар,17

СЭТГҮҮЛЧ:

Э.Ариунаа

Монголд анх удаа хиймэл оюун ухааны технологийг нэвтрүүллээ

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монгол улсаас олон улсын зах зээлд гарахад бэлдэж буй технологийн судалгаа хөгжүүлэлтийн Анд Системс компани  энэ сарын 17-нд   LendMN санхүүгийн үйлчилгээг зах зээлд албан ёсоор нэвтрүүллээ.

Монгол улсаас олон улсын зах зээлд гарахад бэлдэж буй технологийн судалгаа хөгжүүлэлтийн Анд Системс компани энэ сарын 17-нд LendMN санхүүгийн үйлчилгээг зах зээлд албан ёсоор нэвтрүүллээ. LendMN нь бизнест өрсөлдөөний шинэ талбарыг бий болгож буй хиймэл оюун ухааны програмчлал болон санхүүгийн технологийн дэд бүтцийг ашиглан “нэг товчны” зээлийн үйлчилгээг гар утасны аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.

Ингэснээр тогтмол орлоготой ч уламжлалт барьцаат зээлийн үйлчилгээнд ойр биш, өдөр тутмын хэрэглээндээ ашиглах богино хугацааны зээл авах шинэ арга хэрэгслийг эрэлхийлж байгаа иргэд 50 мянгаас 1 сая хүртэлх төгрөгийн барьцаагүй зээлийг хормын дотор дансандаа шилжүүлэн авах нөхцөл бүрдэж байна. Монголд төдийгүй дэлхийд анхдагч гэгдэж байгаа LendMN санхүүгийн шийдлийг Монголдоо тэргүүлэх зэрэглэлд орох IT инженер, математикч, үүрэн холбоо, санхүүгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг, хамт олон гурван жилийн хугацаанд бүтээжээ.

LendMN-ий тэргүүн ээлжийн бүтээгдэхүүн болох гар утасны аппликейшныг 2016 оны 11 сард туршилтаар нэвтрүүлснээс хойш 3,000 гаруй хэрэглэгч зээлийн үйлчилгээ авч эхлээд байна. Зах зээлд амжилттай туршигдсан энэхүү шийдэл нь цаашид технологийн оюун ухааныг ашиглан, хэрэглэгчдийн санхүүгийн хэрэгцээ, асуудал бүрийг мэдэрч ажиллах олон шинэ шийдлүүдийн эхлэл болох юм. Түүнчлэн, Монгол залуусын дэлхийд өрсөлдөхүйц гоц оюун ухаан, мэдлэг туршлагыг шингээсэн LendMN үйлчилгээг анхлан нэвтрүүлж буй Анд Системс компани нь гарааны шатандаа 4 сая ам.долларын санхүүжилт босгосон нь гадаад дотоодын томоохон хөрөнгө оруулагчдын анхаарал татах үндэс болж байна. LendMN нь Монгол улсад мөрдөгдөж буй хууль журмын хүрээнд, Санхүүгийн Зохицуулах Хорооны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зээлийн эх үүсвэр, санхүүгийн чадамжаа тэлэх үүднээс олон улсын хөрөнгө оруулалтын сангуудтай хамтарч ажиллахаар зэхэж байна. LendMN нь Монголоос олон улсын зах зээлд өрсөлдөх анхны санхүүгийн технологийн (FinTech) брэнд юм. Монгол инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамт олон 2014 оноос санхүүгийн үйлчилгээг олон сая хүнд хамгийн хялбар, өртөг багатай аргаар хүргэх технологийн шийдлийг боловсруулж эхэлсэн байна.

Үүнээс жилийн дараа LendMN гарааны бизнесийн төслийг санаачилж, хиймэл оюун ухааны (AI) технологийг санхүүгийн шийдэлтэй хослуулсан Монголдоо анхдагч Fintech бизнесийн загварыг боловсруулж, 2016 оны 3-р улирлаас санхүүгийн үйлчилгээгээ зах зээлд туршилтаар нэвтрүүлсэн аж. Artificial intelligence (AI) буюу хиймэл оюун ухаан нь товчхондоо компьютерийн оюун ухаан юм. Энэхүү технологийг хэрэглэгчийн дуу яриаг таних, шийдвэр гаргалтыг хурдасгах, хэл орчуулгад түлхүү ашиглаж байна. Харин FinTech санхүүгийн технологийг тасралтгүй өөрөө суралцдаг комьпютерийн оюун ухаантай холбож хөгжүүлсэн нь олон улсад маш цөөн, шийдлийг хөгжүүлэх гараа дөнгөж эхэлж байна. Анд Системс компанийн хөгжүүлсэн Machine Learning нь хиймэл оюун ухааны нэг төрөл бөгөөд ямар нэгэн тодорхой алгоритм буюу програмчлалд баригдалгүйгээр өөрийн хуримтлуулсан дата, мэдээлэлд дүн шинжилгээ, харьцуулалт хийдэг.

Мөн дүн шинжилгээнээсээ өөрөө суралцаж таамаг тооцоо гаргаж улмаар шийдвэр гаргалтаа сайжруулах чадамжтай юм. Ч.Анар нь Анд Системс компанийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд тэрээр Монголын мэдээлэл технологийн салбарт харилцаа холбоо, IT үйлчилгээг хэрэглээнд илүү ойртуулах, хялбар, хүртээмжтэй болгох integrated systems-н шийдлүүд дээр ажиллаж ирсэн энтерпренер юм. Анар нь 19 наснаасаа харилцаа холбооны салбарт ажиллаж, үүрэн холбооны томоохон компанид инженерийн багийг удирдан ажиллаж байсан туршлагатай.

Тэрээр өөрийн багийн хамтаар төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах firewall программыг хөгжүүлж, олон улсын өрсөлдөгч бүтээгдэхүүний үнээс 10 дахин бага зардлаар үйлдвэрлэж, дотоодын банк, харилцаа холбооны компаниуд төдийгүй төрийн байгууллагуудад, нийлүүлж байсан удаатай. Мөн тэрээр үүрэн харилцаа холбооны үйлчилгээний өртгийг бууруулах зорилгодоо хөтлөгдөн 2006 онд үүрэн харилцаа холбооны салбарт сүлжээний цамхаг, дэд бүтэц угсралтанд хэмнэлт үүсгэх мобайл сүлжээний дэд бүтцийн шийдлийг хөгжүүлж, улмаар 6 сарын хугацаанд 24 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг босгосноор энэхүү салбарт судалгаа хөгжүүлэлтийн үйл ажиллагааг өргөжүүлэх эхлэл болж байв. Түүний манлайлал, хөрөнгө босгох чадвар, систем хөгжүүлэлтийн арга барилын үр дүнд оюутан залуусаас бүрдсэн баг 1 жилийн хугацаанд Монгол улсын зах хязгаарт хүрсэн орон нутгуудын 80%-д нь үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлж байсан түүхтэй.

Холбоотой мэдээлэл

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Зочин    1 сар, 3 долоо хоног []

Amjilt husi, ANAR duu mini chamaar baharhaj ba. Egch Sara

Зочин    1 сар, 3 долоо хоног []

Мундаг

Зочин    1 сар, 3 долоо хоног [43.242.241.151]

Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Амжилт хүсье. Төрөөс идсэн хулгайч, луйварчдыг шийтгэж ийм хүмүүсийг санхүүгийн хувьд нь дэмжиж босгож ирэх цаг болсон. Монгол төр минь гуйж байна.

Зочин    2 сар, 1 долоо хоног []

Зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргаад эхэлчихсэн юм бишөө

Зочин    2 сар, 1 долоо хоног []

Ch.Anar n 2015 ond Dakar Rally uraldaand mototsikloor uraldaj amjilttai bariand orson tuuhtei

Зочин    2 сар, 1 долоо хоног []

Ch.Anar n 2015 ond Dakar Rally uraldaand mototsikloor uraldaj amjilttai bariand orson tuuhtei.

Зочин    2 сар, 1 долоо хоног []

Dakar finisher

Зочин    2 сар, 1 долоо хоног []

oyu Tolgoi bish OYUNLAG TOLGOI gej ene shvvdee

Зочин    2 сар, 1 долоо хоног [150.129.142.22]

Lendmn маш хэрэгцээтэй үнэхээр дэвшилтэт үйлчилгээ болж чадсан шүү. Амжилт хүсье

Зочин    2 сар, 1 долоо хоног []

Delhiitei hul niiluulen alhaj bui zaluusdaa amjilt husie!

Зочин    2 сар, 1 долоо хоног []

anar zakiral bna, gmobile baiguulsan, hogshirch deee kkkk

Зочин    2 сар, 1 долоо хоног []

Delhiitei hul niiluulen alhaj bui zaluusdaa amjilt husie!

Зочин    2 сар, 1 долоо хоног []

Amjilt husie.uneheer mundag bna

Зочин    2 сар, 1 долоо хоног []

Мундаг

Зочин    2 сар, 1 долоо хоног []

Зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргаад эхэлчихсэн юм бишөө

Зочин    2 сар, 1 долоо хоног []

Delhiitei hul niiluulen alhaj bui zaluusdaa amjilt husie!

Зочин    2 сар, 1 долоо хоног []

Зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргаад эхэлчихсэн юм бишөө

Зочин    2 сар, 1 долоо хоног [202.70.33.210]

Zah zeelee medersen saihan uulchilgee bn

Зочин    2 сар, 1 долоо хоног []

Lendmn geed app tataal burtguuleel boloo shuu dee ymar ch asuudalgui. Uneheer ih taalagdaj bgaa shuu

Зочин    2 сар, 1 долоо хоног []

Зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргаад эхэлчихсэн юм бишөө

Enxee    2 сар, 1 долоо хоног [103.212.119.156]

Amjilt xusie. Xurdan zax zeel deer gargaarai