2017,4-Р Сар,14


СЭТГҮҮЛЧ:


Э.Ариунаа




Монгол залуучууд сансрын хиймэл дагуул бүтээлээ

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монгол хүний оюун ухаан, уран гараар бүтээсэн монголын хамгийн анхны хиймэл дагуулыг ирэх тавдугаар сард хөөргөхөөр болоод байна. Тус хиймэл дагуул нь МУИС, Япон улсын Кюүшүгийн институттэй хамтран “BIRDS” төслийн хүрээнд хийгдсэн аж. ЮНЕСКО болон Япон улсын засгийн газар ивээл дор хэрэгжиж буй уг төсөл нь сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл юм. Энэхүү олон улсын төслийн хүрээнд манай улсаас гадна Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг улсын таван хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулах юм байна.

Мөн тус төслийн хүрээнд МУИС-ийн гурван залуу багш эрдэмтэн Япон улсад докторантурт суралцахын зэрэгцээ сансрын тойрог замд орох бодит хиймэл дагуулыг гардан бүтээжээ. Энэ ажлын тэжээлийн системийг Д.Эрдэнэбаатар, төв процессорын системийг Т.Төртогтох, дүрс боловсруулах системийг Д.Амартүвшин нар хариуцан хийж гүйцэтгэсэн аж. Монголын анхны хиймэл дагуулын гүйцэтгэх үүргийг тодорхойлохоос эхлээд техникийн шийдэл гаргах, туршин шалгах, гардан угсрах зэрэг бүх шатны үйл ажиллагааг монгол хүн хийж гүйцэтгэсэн нь бахархалтай үйл болж байгаа юм. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар, 1 долоо хоног []


МУНДАГ ЗАЛУУЧУУДДАА УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ. ТӨР ЗАСАГ НЬ ЭРДЭМТЭЙ ЧАДАЛТАЙ ЗАЛУУЧУУДАА ДЭМЖИЖ УРАМШУУЛААРАЙ.