2017,4-Р Сар,14


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Газар дээрээс нь


М.Энхболдод анхааруулсан бизнесменүүдийн тулгалт

3 жил, 10 сар TIMES.MN

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөл, Тэргүүлэгчдийн төлөөлөл УИХ-д хандаж тавьсан мэдэгдлийнхээ асуудлаар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой өчигдөр орой уулзалт хийжээ.


“Барс групп” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Амарбаатар :Татвар нэмж болно, төлж ч болно, гагцхүү түүнийг зөв зарцуулах л чухал” гээд төсвийн зарцуулалтад татвар төлөгчдийн хяналтыг бий болгох нь чухал.




 “БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан: Татварыг шатлалгүй болгож, үндэсний компаниуддаа томрох боломжийг нь олгох, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхэд анхаарах, боловсролтой, чадварлаг менежерүүдийг гайгүй цалин авч, орлого оллоо гээд торгохын оронд урамшуулан дэмжих нь зүйтэй. 




“Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар:Засгийн газрын хийх ажил хэнд ч тодорхой, хүрсэн үр дүнг нь хэмжиж болохуйц тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй байна. 




“Коёотэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасайхан:Төрийн хүнд суртлыг багасгах, “Тоглоомын дүрэм”-ээ тодорхой болгох,  тендер, концесс түшсэн “хулгайн” эдийн засгаас салах, улс орныг ийм байдалд хүргэхэд нөлөөлсөн, зээл тусламжийн болон татвар төлөгчдийн хөрөнгө мөнгийг завшсан этгээдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. 




МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаны дараа хамтын ажиллагаа цааш үргэлжилнэ гэдэгт найдаж байна. Бид талцаж биш, эвлэж байж хямралаас богино хугацаанд гарна гэжээ. 

МҮХАҮТ-ын удирдах зөвлөл болон бизнес эрхлэгчдийн төлөөллүүд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлсэн байсан юм. Энэ үеэрээ тэд бизнес эрхлэгчид бол “саалийн үнээ” биш, татвар нэмвэл төлөхгүй  хэмээн хатуу мэдэгдсэн билээ. Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр нэмэгдсэн өртгийн албан татварын орлого өмнөх оны гүйцэтгэлээс 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелжээ. Мөн энэ оны эхний гурван сард татварын орлого 30 хувиар давж биелсэн байна. Ийнхүү татварын суурь өргөжиж, татварын орлого бүрдүүлэхэд нааштай үр дүн гарч буй өнөө үед Засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэх, мөн өнгөрсөн оны намрын чуулганаар хэлэлцэгдэж байсан татвар нэмэх асуудлыг ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийн дор 2017 оны төсвийн тодотголд суулгасныг эсэргүүцсэн юм. 

Тэдний тавьсан шаардлага: 

 Төсвийн зардлыг 2017 оны батлагдсан төсвөөс огт нэмэгдүүлэхгүй байх

Төрийн захиргааны албан хаагчдын тоог 20 хувь, үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар бууруулах

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байх

Тодорхой салбарт дэмжлэг үзүүлэх, зарим барааны үнэ тогтворжуулах нэрээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг үзүүлэхгүй байх,

Онцгой албан татварыг нэмэгдүүлэхгүй байх

Төсвөөс татаас авдаг, алдагдал өндөртэй төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах татан буулгах асуудлыг яаралтай шийдвэрлэх

Тэтгэврийн насыг үе шаттай нэмэх асуудалд тооцоо, судалгаатай хандах


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд бизнесмэнүүдийг "шахалт"-аар уулзалт хийж   “Цаашид бизнесийнхний эрх ашгийг хөндөж буй аливаа асуудлаар та нартайгаа уулзаж, зөвлөлдөж, ойлголцож байж шийдвэрээ гаргадаг зарчимд шилжих нь зөв. Татвараар бүрдүүлсэн төсвийн орлогыг хэрхэн зарцуулж байгаад бид хяналт тавих ёстой гэсэн байр суурийг чинь ч бүрэн дэмжиж байна” хэмээн мэдэгдсэн ч татвар нэмэгдэх нь тодорхой болоод байна. Цаашид анхаарна, юу ч түр тэс, ОУВС-гийн шаардлагыг биелүүлж, татвараа нэмье, тусламж, мөнгийг нь  авчихаад  бизнесийн  эрх зүйн орчныг сайжруулах болно хэмээн  амыг нь тагласан бололтой. 




Холбоотой мэдээлэл