Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
1 өдөр, 10 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
1 өдөр, 11 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
1 өдөр, 11 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
2 өдөр, 5 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
2 өдөр, 8 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
2 өдөр, 8 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
2 өдөр, 8 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
2 өдөр, 10 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
2 өдөр, 10 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
2 өдөр, 10 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
2 өдөр, 10 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
2 өдөр, 10 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
2 өдөр, 11 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
3 өдөр, 6 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
3 өдөр, 6 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
3 өдөр, 8 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
3 өдөр, 10 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
3 өдөр, 10 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
3 өдөр, 11 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
3 өдөр, 11 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
4 өдөр, 3 цаг
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
4 өдөр, 3 цаг
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
4 өдөр, 6 цаг
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
4 өдөр, 6 цаг
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
4 өдөр, 6 цаг
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
4 өдөр, 10 цаг
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
4 өдөр, 10 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
4 өдөр, 10 цаг
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
4 өдөр, 21 цаг
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
5 өдөр, 3 цаг
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
5 өдөр, 3 цаг
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
5 өдөр, 4 цаг
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
5 өдөр, 5 цаг
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
5 өдөр, 5 цаг
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
5 өдөр, 9 цаг
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
5 өдөр, 9 цаг
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
5 өдөр, 10 цаг
Г.Баярсайхан: Тавантолгойн ордыг Монголын компаниуд өөрсдөө…
5 өдөр, 11 цаг
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс…
6 өдөр
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
6 өдөр, 7 цаг
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 долоо хоног, 1 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 долоо хоног, 1 өдөр
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 долоо хоног, 1 өдөр
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 долоо хоног, 2 өдөр
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 долоо хоног, 2 өдөр
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 долоо хоног, 2 өдөр
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 долоо хоног, 2 өдөр
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
1 долоо хоног, 3 өдөр

АН дөрвөн даргатай болов

АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахаа болиод удаж байна. Эрх баригч намд хяналт тавих нь битгий хэл намын дарга, тамга тэмдэгний асуудлаа шийдвэрлэж чадахаа болиод лав хоёр жил боллоо. Өнгөрсөн жилийн яг өдийд АН хоёр талд уламжлалт болон цахим сонгууль явуулж АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг, АН-ын дарга С.Эрдэнэ НИТХ-ын төлөөлөгч М.Тулгатыг дарга болгосноо зарлаж байв. Үүнээс  хойш О.Цогтгэрэл, М.Тулгат нарын хэн нь ч албан ёсны дарга болж чадахгүй байсаар өнөөдрийг хүрэв. Нэг ёсондоо Улсын Дээд шүүх АН-ын даргын өөрчлөлтийг хүлээж авч батламжлахгүй байсаар жил тойрч байна. Өөрөөр хэлбэл, АН-ын жинхэнэ дарга, тамга хоёр хэн бэ гэдгийг мэдэх боломжгүй болов.

Гуравдугаар сарын 10

АН шинэ даргын сунгаан зарлаж дөрөвдүгээр сарын 6-нд санал хураалт явуулахаар боллоо. Энэ дагуу Ерөнхийлөгч асан Х.Баттулга,  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар даргын сунгаанд оролцохоо мэдэгдэж нэр дэвшигчийн материалаа хүлээлгэн өгч, дэнчингийн мөнгөө тушаагаад байв. Ийнхүү  нэр дэвшигчид орон нутгаар тойрч намын гишүүдтэйгээ уулзаж эхлэв.

Гуравдугаар сарын 31

Монгол Улсын дээд шүүхийн шүүгчид хуралдаад С.Эрдэнийн хүргүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” хүсэлтийг бүртгэж авснаар асуудал орвонгоороо эргэлээ. Ингэснээр С.Эрдэнэ “Жил зургаан сар үргэлжилсэн маргаан дууслаа. Бид Үндсэн дүрмийнхээ дагуу намын шинэчлэл өөрчлөлтийн ажлыг эхлүүлнэ. Намын бүх шатны эргэлтийн сонгуулийг яаралтай зохион байгуулна. Зарим дүрэм журмын өөрчлөлтийг хийнэ. Дараагийн намын хүчирхэг шинэ удирдагчийг гаргана” гэж мэдэгдсэн юм.

Дөрөвдүгээр сарын 02

Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн сонгуулийн штабаас санал хураалтын өмнөх өдөр нэрээ татах болсноо мэдэгдэв. Ж.Батсуурь “Булаалгасан боломжоо эргүүлэн авна гэсэн мөрийн хөтөлбөртэй ажиллалаа. Гэвч сонгуулийн сурталчилгааны явцад буюу гуравдугаар сарын 31-ний өдөр Дээд шүүх Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг бүртгэн авснаар шинэ нөхцөл байдал үүссэн. Тиймээс Дотоод сонгуулийн хорооноос шинэчилсэн дүрмийн дагуу сонгуулийг шинэчлэн зохион байгуулахыг хүссэн ч татгалзсан хариу авлаа. Тиймээс миний бие сонгуулиас нэрээ татаж байна” гэв.

Дөрөвдүгээр сарын 3

Ардчилсан намын даргын сонгууль улс орон даяар 09:00-20:00 хүртэл бүх аймаг, дүүрэг, сумдын санал авах байранд явагдаж байна. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татсанаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга ганцаараа санал хураалтад оролцож буй юм. Нэр дэвшигч Х.Баттулга морин цагт өөрийн өсөж торнисон Яармагийн дэнжнээ очиж саналаа өгчээ. Тэрбээр “Аль ч нийгэмд, ямар ч цаг хугацаанд үзэл бодлын зөрүү, ялгаатай бодлого, байр суурь байсаар ирсэн. Гэвчиг, тэдгээрийн тэнцэл нь та бидний сонголтоор бий болж, ардчиллын үнэт зүйлсийг тээн буй иргэд улс орныг удирдан чиглүүлэх учиртай.

Энэ бол бидний нэгэнт сонгон байгуулсан нийгэм бөгөөд төрийн эрхэнд байгаа хийгээд төлөөллийн гэгдэх бүхий л нам, улстөрийн хүчнүүд сонгох, сонгогдох эрхээс давж алхах жам үгүй. Ардчилсан намын дотоод сонгууль ч хууль, төрт ёсыг дээдлэн, энэ намын гишүүн нэг бүр сонгох эрхээ эдэлж байгаа нь ямар ч эрх мэдлээр зогсоох, хязгаарлах боломжгүй бид бүхний дундын эрх, энэ нийгмийн үнэт зүйл мөнөөс мөн.

Иймийн учир сонгууль болоод сонгогдох эрхийг хэн нэгний дээр гарах, хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөх, фракц бүлэглэлийн эрх ашиг гэх мэт шалдар булдар асуудалтай хольж хутгах нь утгагүй, хэтэрхий жижиг бөгөөд бидний намын гишүүдийн санал, тэмцэл нь ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэх, энэ улсын тусгаар байдлыг, ардчилсан нийгмийг бэхжүүлэх томоохон үйл хэргийн эхлэл билээ” гэдгийг онцлов.

Харин АН-ын дарга С.Эрдэнэ Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх үеэрээ “Монгол Улсад хууль ёсны нэг л АН байгаа гэдгийг Улсын дээд шүүх баталсан. Өөрөөр хэлбэл, хууль ёсны бүртгэл, гэрчилгээ, тамгатай нэг л АН бий. Хүчин төгөлдөр бус сунгааг хүмүүс явуулж байгаа” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар АН С.Эрдэнэ. М.Тулгат, Х.Цогтгэрэл, Х.Баттулга гэсэн дөрвөн даргатай болж байна. Аль нь хууль ёсны жинхэнэ дарга вэ гэдэг нь удахгүй тодорхой болох биз.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл