2017,4-Р Сар,12


СЭТГҮҮЛЧ:


Э.Ариунаа




Нийслэлийн 29 дүгээр сургуулийн сурагчид "Өргөө"-д кинонд уригдлаа

7 сар, 1 долоо хоног TIMES.MN

“Өргөө” кино театр, MCS компанитай хамтарч Нийслэлийн 29-р тусгай сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй кино үзүүллээ. Эхний ээлжинд хөдөө орон нутгаас ирсэн, аав ээжээсээ хол, дотуур байранд амьдардаг 20 хүүхдэд “Baba boss хэмээх хадмал орчуулгатай киног  үзүүлж байгаа аж.

“Нью турс сафирс” ХХК-ны маркетингийн албаны дарга Х.Оюунсүрэн хэлэхдээ “Өргөө кино театр 2017 он гарсаар сар бүр сурагч, хүүхэд багачуудад кино үзүүлээд байгаа. Энэ удаад бол амьдралын боломж тааруу, алслагдсан хороололд амьдардаг хүүхдүүдэд бид нийгмийн хариуцлагаа биелүүлэн кино үзүүлэхээр шийдсэн.” гэсэн юм. 



Энэ үеэр мөн 29 дүгээр тусгай сургуулийн 7а ангийн сурагч Ж.Цэнд-Аюуш сэтгэгдэлээ хуваалцсан юм. Тэрбээр хэлэхдээ “Өмнө нь 2015 онд кино үзэж байсан. Их гоё санагдаж байсан. Одоо ч гэсэн бидэнд ийм гоё боломж олгосон ах эгч нартаа их баярлаж байна” гэсэн юм. Харин 6г ангийн сурагч н.Намуунболор “Энэ киноны трейлерийг анх үзээд энэ киног үзэх юмсан гэж бодож байсан. Харин яг одоо энэ киног үзэх гээд энд ирсэндээ баяртай байна” хэмээлээ.




Кинотеатрт кино үзнэ гэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэр бүр олдоод байдаггүй ховорхон боломж, басхүү тэдний хүсэл мөрөөдлийнх нь багахан хувь нь ч болов биелэж байгаа бизээ. 







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 сар, 3 долоо хоног [66.181.181.23]


Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ 99041126