Спорт


Олон улсын жүдо бөхийн тэмцээнд манай улсын 11 тамирчин оролцоно

7 сар, 2 долоо хоног TIMES.MN

Туркийн Анталия хотноо  Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит Гран при тэмцээн өнөөдөр эхэлнэ. Уг тэмцээнд манай улсаас найман эрэгтэй, гурван эмэгтэй жүдоч хүч, ур чадвараа сорино.

 

Тус тэмцээнд 36 орны эрэгтэй 164, эмэгтэй 110 жүдоч зодоглохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тэмцээний сугалаа явагдаж дууссан байна.

 

Тэмцээний 60кг-д нийт 18 тамирчин барилдах бөгөөд ОУХМ Ж. Амарболд ДАШТ-ий мөнгөн медальт Казакстаны Рустам Ибраевтай, ОУХМ Б.Амартүвшин B хэсэгт Афганистаны Али Попалзайтай хүч үзнэ.

 

Харин 66кг-д нийт 23 тамирчин өрсөлдөх бөгөөд ОУХМ Д.Төмөрхүлэг "A" хэсгийн тэргүүлэн хоёрдугаар тойрогт ОХУ-ын Е.Мгосянтай, Д.Алтансүх Азербайжан-Узбекстаны аль ялсантай барилдана. 73 кг-д Н.Хадбаатар Хятадын бөхтэй, 81 кг-д Н.Дагвасүрэн "А" хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөн Казахстан-Узбекстаны аль ялсантай барилдах аж. Мөн Г.Төрмөнх ОХУ-ын С.Семёновыг ялвал Израйлийн Асаф Чентэй барилдахаар оноолт таарчээ. Мөн 90 кг-д Г.Алтанбагана "С" хэсэгт эхний тойрогт гоц мөргөн Арабын Эмиратын Михайл Марчитантай барилдана.

 

Эмэгтэйчүүдээс 57 кг-д Ц.Хулан Туркийн С.Озерлертай, 63-кг-д Б.Мөнгөнчимэг Туркийн М.Акденизтэй, +78 кг-д Б.Мөнхтуяа мөн улсын М.З.Каяатай, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг Турк-Их Британы аль ялсантай барилдах ажээ.

 

Тэмцээн энэ сарын 7-9-ны өдрүүдэд үргэлжилнэ.



Холбоотой мэдээлэл


Чансаа өндөр 128 бөх барилдаантай
Чансаа өндөр 128 бөх барилдаантай
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.