TIMES Ярилцлага


Ч.УЛААН: ОЮУТОЛГОЙН МОНГОЛЫН ТАЛЫН ХУВЬ 34 БИШ 24 ХУВЬ БОЛЖ БУУРЛАА

4 жил TIMES.MN

"ЭНЭ 7 ХОНОГИЙН ЗОЧИН" БУЛАНДАА УИХ-ЫН ГИШҮҮН, САНГИЙН САЙД АСАН  Ч.УЛААНЫГ УРИЛАА 

- Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурснаас үүдээд Шударга ёс эвсэлээс 14 хоногийн хугацаатай шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ.Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол дараагийн алхамыг тань сонирхож болох уу?

-Энэ сарын 5-нд хэвлэлийн хурал хийж, шаардлагаа хүргүүлсэн.  14 хоногийн  хугацаа нь  болоогүй байна. Монгол улсынхаа эрх ашгийг дээдэлж байгаа бол гаргасан алдаагаа засах ёстой. Шударга ёс эвслийн бүлэг ерөөсөө Оюутолгой төслийг хэрэгжүүлэхийн эсрэг байна гэсэн буруу ойлголтыг  нийгэмд төрүүлөхийг оролдож  байх шиг байна. Харин ч энэ төслийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжүүлэх, түргэвчлэх, үр өгөөжийг түргэн хүртэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ үүднээс Дубайд баталгаажуулсан далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө нэртэй гэрээний асуудалд нухацтай хандаж байгаа. Энэ гэрээний зүйл, заалт бүрийг нэг бүрчлэн судалсан. Хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээний холбогдох зүйл заалттай хооронд нь уялдуулан авч үзсэн. Ингээд нэлээн ул суурьтай анализ хийсний үндсэн дээр ярьж байна. Мэдээж энэ гэрээн дотор зөв зүйтэй заалтууд бий. Дубайд байгуулсан гэрээний 75 зүйлийн 30 зүйлийг харилцан ойлголцоод, хяналттайгаар хэрэгжүүлээд явах нь зүйтэй юм. Нэр бүхий 22 заалтыг дахин нарийвчлан хэлэлцэж, тооцоо, үндэслэлийг нарийвчилж, гүйцээн боловсруулах ёстой. 5 заалтыг нь огт хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаа. Дубайн гэрээний 4.3 a, 4.3б, 4.4, 4.5, 5.6 үнэхээр ноцтой, яагаад ч хүлээн зөвшөөрөх аргагүй юм.



"Дубайд үзэглэсэн Оюутолгой далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнөөс"

4.3 Ил уурхайн Үе шаттай холбогдох зардлууд 2010 оны ТЭЗҮ-д зааснаас зөрсөн асуудлыг бүрэн ойлгох үүднээс удаа дараа хийсэн шалгалт, аудитууд, түүний дотор Монгол Улсын Засгийн газрын гурван сайдын хамтарсан тушаалын дагуу гүйцэтгэсэн шалгалтын дараагаар Талууд дараах ойлголцолд хүрэв.

Үүнд: (a) Ил уурхайн Үе шатны нийт зардал нь батлагдсан хөтөлбөр, төсвийн дагуу зарцуулагдсан бөгөөд тэдгээрийг ОТ ХХК-ийн санхүүгийн тайлангуудад үнэн зөвөөр тусгаж эдгээр тайлангуудаа Сангийн яаманд мэдүүлсэн;

(b) Зардлын зөрүү нь шаардлагатай хэмжээнд тайлбарлагдсан бөгөөд Ил уурхайн Үе шатны зардалтай холбоотой сөрөг үр дагавар бүхий дүгнэлт, Талуудын хооронд үл ойлголцол байхгүй.



4.4 Монгол Улсын Сангийн яам нь энэхүү Төлөвлөгөөг байгуулснаас ажлын 5 (таван) хоногийн дотор ОТ ХХК-ийн мэдүүлсэн 2010, 2011, 2012, 2013, 2014 онуудын санхүүгийн тайлангуудыг хүлээж авч баталгаажуулна. 4.5 Энэхүү Төлөвлөгөөний 4.4-д заасны дагуу ОТ ХХК-ийн санхүүгийн тайлангуудыг Монгол Улсын Сангийн яам хүлээн авснаас хойш ажлын 2 хоногийн дотор Монгол Улсын Татварын Ерөнхий газар нь: (a) ХөОГ-ний 2.33-т заасан хөрөнгө оруулалтын татварын 7 хөнгөлөлтийн ХөОГ-ний 2.26-ын дагуу тооцсон хуримтлагдсан дүн нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 646’260’000 ам.доллароос багагүй байгааг баталгаажуулна; (b) ХөОГ-ний 2.26-ын дагуу тооцсон ОТ ХХК-ийн шилжүүлэн тооцох алдагдалын дүн нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 256’580’000 ам.доллароос багагүй байгааг баталгаажуулна.


 4.5 Энэхүү Төлөвлөгөөний 4.4-д заасны дагуу ОТ ХХК-ийн санхүүгийн  тайлангуудыг Монгол Улсын Сангийн яам хүлээн авснаас хойш ажлын 2  хоногийн дотор Монгол Улсын Татварын Ерөнхий газар нь:

(a) ХөОГ-ний 2.33-т заасан хөрөнгө оруулалтын татварын  хөнгөлөлтийн ХөОГ-ний 2.26-ын дагуу тооцсон хуримтлагдсан дүн  нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 646’260’000 ам.доллароос багагүй байгааг баталгаажуулна;

(b) ХөОГ-ний 2.26-ын дагуу тооцсон ОТ ХХК-ийн шилжүүлэн тооцох  алдагдалын дүн нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн  байдлаар 256’580’000 ам.доллароос багагүй байгааг баталгаажуулна.


5.6 Монголын тал нь Далд уурхайн Төслийн зээлдүүлэгчдийн зүгээс тавих Монгол Улсын хууль тогтоомж, ХөОГ, НӨОДТХНГ-нд нийцэж буй бүхий л шаардлагуудыг хангахад хэрэгцээтэй бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж, дэмжиж ажиллана. Үүнд Далд уурхайн Төслийн Санхүүжилтийн гэрээнүүдийн дагуу шаардагдах барьцаалах эрхийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд бүрэн баталгаажуулах ажил багтана. Зээлийн санхүүжилт авахад шаардагдах энэхүү барьцаанд ОТ ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, ХөОГ болон НӨОДТХНГ-нд тусгагдсан ОТ ХХК-ийн эрхүүд, ба ОТ ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө хамаарна.


 


-Яагаад огт боломжгүй гэж?

-Монголчууд бидний эрх ашгийг дэндүү хөсөрдүүлсэн, Оюу толгой төслийн үр ашгийг ихээхэн бууруулсан,  эдийн засгийн сөрөг үр дагавар дагуулсан. Дээрээс нь Монгол Улсын хуулийг илт зөрчих үүрэг хүлээсэн байна. Тиймээс энэ 5 заалтыг нэн даруй хүчингүй болгох ёстой гэж үзэж байгаа.

4-3-А  гэсэн заалтад л гэхэд  Оюу толгой төслийн явцад хийгдсэн үйл ажиллагааг ямарч зөрчилгүй, бүгд хууль, журамд нийцсэн гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Санхүүгийн тайлангууд үнэн, зөвөөр хийгдсэн гэж хүлээн зөвшөөрчээ. Гэтэл санхүүгийн тайланг 2010 оноос хойш нэг ч удаа баталгаажуулаагүй байгаа. Яагаад гэвэл, ихээхэн хэмжээний зөрчилтэй. 2009 онд явуулсан үйл ажиллагааны санхүүгийн үйл ажиллагааны тайланг 2010 онд гаргаж танилцуулахад тэр үеийн Сангийн яам, Засгийн газар 300 гаруй сая ам.долларын зөрчилтэй байна гэсэн дүгнэлтийг хийж хүлээж аваагүй юм.

2010-2012 онд санхүүгийн тайланд  Шинэчлэлийн Засгийн газар, Сангийн яам судалгаа, шинжилгээ хийж үзээд баримтын шалгалт оруулж 1.8 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил илрүүлсэн. 2009 онд Оюу толгойн гэрээг байгуулж үйл ажиллагаа эхэлснээс хойш 2012 оныг хүртэлх  хугацаанд л санхүүгийн шалгалт хийсэн хэрэг. 2013, 2014 оны үйл ажиллагаанд ийм анализ, дүгнэлт хийгдээгүй байна. 2014 оны тайлан өнөөдөр ч  гарч амжаагүй байгаа. Тайланг гаргадаг дүрэм, журамтай, зохицуулдаг хуулийн зохицуулалттай. Аудитын байгууллагаар оруулаад  Сангийн яам, холбогдох байгууллагад өгч хянуулаад баталгааждаг. Одоо хийгдэж байгаа. Гэтэл 2010-2014 он хүртэлх санхүүгийн тайланг 5 хоногийн хугацаанд шууд хүлээж авч, баталгаажуул гэсэн үүргийг Дубайн гэрээгээр хүлээсэн  нь хуулийг дэндүү зөрчиж байгаа үйлдэл. Ерөнхий сайд нь ийм хууль бус үйлдлийг хийхийг зөвшөөрч, гадныханд илүү ашигтай гэрээнд гарын үсэг зурчихаж болох уу.

 

-1.8 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн гэдэг.Үүнийгээ баримтаар нотолж чадах юм уу?

-Тийм гэж бат итгэлтэй хэлж чадна. Эдийн засагч, санхүүгийн мэргэжилтнүүд тоо, баримтыг түшиглэж ярьдаг. Худлаа санаанаасаа зохиохгүй. Бүгд баталгаажсан зүйл. Санхүүгийн баримтаа үзээд, ямар мөнгө гаргасан, юунд зарцуулсан, баримт нь хаана байна гээд тулгалт хийсэн үг. Тухайн үед Шадар сайд Д.Тэрбишдагва,  Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан гэсэн гурван сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсэг томилж, 24 хүн  жил гаруйн хугацаанд санхүүгийн баримтын  шалгалтыг хийсэн юм. МХЕГ,ТЕГ, Гаалийн ерөнхий газар,  Уул уурхайн яам, Эрдэнэс-Оюу толгой компанийн  мэргэжилтнүүд гээд  мэргэжлийн хүмүүс орсон. Тэр дундаа Сангийн яам, түүний харьяа байгууллагуудын төлөөлөл ахалж оролцсон байдаг.  

-Ноцтой ямар зөрчил илэрснийг тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?

-2009, 2010 онуудад хөрөнгө оруулагч 1 тэрбум 55 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлагнасан байна. Гэтэл түүнээс 300 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа  Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө гарсан зардлыг оруулж тооцохгүй гэж тод тодорхой заасан байдаг. Гэтэл 2009 оны тайланд болохоор 2004,2005 онуудад хийсэн хайгуулын зардал болох 100 сая ам.долларыг оруулчихсан байх жишээтэй. Энэ нь гэрээг ноцтой зөрчиж байгаа асуудал биз дээ. Хөрөнгө оруулалтын зардалд тусгаж,  өмнө гаргасан  зардлыг нөхөж авах гэсэн улайрал. Үүнд хяналт тавихгүй, хүлээн зөвшөөрөөд л байвал  монголчуудын төлөх өрийг  механикаар нэмчихэж байна.

2010-2012 оны хооронд 1.8 тэрбум ам.долларын зөрчил илэрснийг задалж тайлбарлая.  Монгол Улсад огт хийгдээгүй, гадаадад хийгдсэн хөрөнгө оруулалтыг ч хүртэл манай талын төлөх зээлд оруулаад биччихсэн байгаа юм. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бий болсон, байгуулсан бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулалт гэж үзнэ   гэсэн утгатай бүхий заалт бий. Гэвч гадаадад баахан байшин барилга барьчихснаа хөрөнгө оруулалтын зардалд оруулсан байна.  Тэр байтугай Монгол Улсад бүртгэгдээгүй, гадаад улсад байгуулсан Төлөөлөгчийн газрын зардлыг оруулсан байх жишээний. Энэ зардлуудыг Монголын талд оногдож байгаа хөрөнгө оруулалтын зээлнээс ангилах, ялгах учиртай. Тэгэхгүй бол өөрт хамаагүй баахан зардлыг хөрөнгө оруулалт болгож бичүүлээд, хүү төлөөд явах нь.

Оюутолгойд  бараа материалыг хэт өндөр үнээр авдаг. Хятадаас нэг тонн цементийг 50 ам.доллараар авдаг байхад Оюутолгойд 110 ам.доллараар, нэг тонн тутмын тээвэрлэлтийн зардал 5-7 ам.доллар байхад 70 ам.доллараар тооцсон байна. Түүнчлэн “Петровис”  компанийн нефтийн  агуулахыг засварлахад 3. 3 тэрбум зарлагадснаа хөрөнгө оруулалтын зээлд оруулсан. Бээжинд зөвшөөрөлгүй төлөөлөгчийн газар байгуулчихаад 30 сая ам.доллар тусгасан. Үндсэн хөрөнгөө буруу тооцдог, ажил үйлчилгээний зардлыг өсгөж боддог, ажил үйлчилгээг давхардуулж бичдэг, төлбөрийг нэмэгдүүлж төлдөг, өөр компанийн барааг өөрийнхөө нэр дээр оруулж ирдэг   зэрэг зөрчил маш олон бий. Оюутолгойн бүтээн байгуулалтын тал хувийг хийсэн гэх Хятадын компанитай  анх 495 сая ам.долларын ажил хийлгэнэ гэж гэрээ байгуулсан атлаа 1 тэрбум 71 сая ам.доллар шилжүүлсэн байдаг. Өөр компанийн барааг өөрийнхөө нэр дээр оруулж ирж татварын хөнгөлөлт эдэлсэн тохиолдол ч илэрсэн. Тэрч байтугай Лондонд байдаг толгой компанийн зардлыг Монголын хөрөнгө оруулалтын зээлд оруулсан байсан гээд боддоо. Биднийг дэндүү доромжилж байгаа биз дээ. Рио Тинто, Айвенхоу майнз компанийн удирдлагын зардлыг зээлд оруулж тооцсон байсан.

-Нөгөө Роберт Фрийдланд гээд “Айвенхоу майнз”-ын боссын байрны түрээсийг монголчууд өндөр хүүтэй зээл авч төлж байгаа гэдэг нь үнэн юмуу?

-Тийм. Роберт Фрийдландын  орон сууцны түрээс, эмчилгээний төлбөрийг зээлд оруулаад биччихсэн байсан. Орлогч захирал Маурин Шу гэдэг хүний байрны түрээс, хүүхдийн сургалтын төлбөр, аялал зугаалгын зардлыг ч Монголын хөрөнгө оруулалтын зардалд оруулсныг үг дуугүй хүлээн зөвшөөрч болохгүй биз дээ.Монгол Улсын хуулийн дагуу аваад үзэхэд хөрөнгө оруулалтад  тооцох боломжгүй зардлууд орсон байгаа юм.

Энэ бүх хугацаанд нийтдээ Оюу толгой төсөлд 7.9 тэрбум ам.долларын зардал гарсан байна. Үүнээс Монгол Улсын нутаг, дэвсгэр дээр орж ирж, бүртгэгдэж, баталгаажсан \байшин барилга, машин, техник\ бодиттой хөрөнгө оруулалтад 1.1 тэрбум ам.доллар зарцуулсан  байдаг. Нийт зардлын 14 хувь нь  л бодиттой хөрөнгө оруулалт болж, бүтээн байгуулалт хийгджээ. Харин үлдсэн 6.8 тэрбум ам.доллар нь үйл ажиллагааны зардал. Цалин, хангамж, үйлчилгээний төлбөр  зэрэгт зарлагаджээ. Зардлыг  нарийн ялгаж салгах ёстой гэж үзэж байгаа. Тэгэхгүй бүх л зардлыг хөрөнгө оруулалтын зээлд бүртгээд, нийлмэл хүүгийн аргачлалаар тооцоод явж байна шүү дээ.

-Нийлмэл хүүгийн арга гэхээр хүүгээс хүү, хүүгийн хүүгээс тооцно гэсэн үг үү ?

-Хөрөнгө оруулалтын  зээлийн хүү ойролцоогоор 10 орчим хувь. Бид 100 төгрөгийн зээл авлаа гэж бодоё. Орж ирсэн өдрөөсөө хүү бодогдоно. 10 хувь гэж бодохоор жилдээ 10 хувь болно доо. Энгийн зээл байсан бол жилдээ 110 төгрөг болно гэсэн үг. Гэтэл Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зээл ийм жирийн аргачлалаар тооцохгүй. Нийлмэл хүүгийн аргаар бодож байгаа. 100 төгрөгийн зээл авлаа. Хүүг улирал тутам бодно.  Улирал дуусангуут үндсэн зээл, хүү нийлээд дараа улирлын үндсэн төлбөр болж хувирна. Эхний улиралд  10 хувиар өсч 110 төгрөг болно. 2 улиралд ахиад 10 хувиар тооцоход 110 –аас тооцно. Тэгэхээр 121 төгрөг, 3 –р улиралд 121 –ээсээ бодохоор 133 төгрөг болж хүүгээс хүү, хүүгийн хүүгээс хүү бодоод явчихаж байна.Энгийнхээс нийлмэл хүүгийн аргаар тооцоход 100 төгрөгийн зээлэнд л жилд 23  төгрөгийн зөрүүтэй байх жишээний. 

Бид 100 төгрөгийн зээл авлаа гэж бодоё. Орж ирсэн өдрөөсөө хүү бодогдоно. 10 хувь гэж бодохоор жилдээ 10 хувь болно доо. Энгийн зээл байсан бол жилдээ 110 төгрөг болно гэсэн үг. Гэтэл Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зээл ийм жирийн аргачлалаар тооцохгүй. Нийлмэл хүүгийн аргаар бодож байгаа. 100 төгрөгийн зээл авлаа. Хүүг улирал тутам бодно.  Улирал дуусангуут үндсэн зээл, хүү нийлээд дараа улирлын үндсэн төлбөр болж хувирна. Эхний улиралд  10 хувиар өсч 110 төгрөг болно. 2 улиралд ахиад 10 хувиар тооцоход 110 –аас тооцно. Тэгэхээр 121 төгрөг, 3 –р улиралд 121 –ээсээ бодохоор 133 төгрөг болж хүүгээс хүү, хүүгийн хүүгээс хүү бодоод явчихаж байна.

Энгийнхээс нийлмэл хүүгийн аргаар тооцоход 100 төгрөгийн зээлэнд л жилд 23  төгрөгийн зөрүүтэй байх жишээний. Ийм л санхүүгийн схем үйлчилж байгаа. Үүнийг олон улсын санхүүгийн практикд луйврын схем гэдэг юм.

-Мэдээж зардал өсөөд байхаар монголчуудын  ногдол ашиг авах хугацаа улам л алсарсаар байна. Анхны ТЭЗҮ-д тусгагдсан 2019 оноос ногдол ашгаа хүртэж чадах болов уу?

-Анхны  ТЭЗҮ-нд 2019 оноос ногдол ашиг хүртэнэ гэж тусгасан байдаг. Эхлээд хөрөнгө оруулагчийн зарцуулсан бүх зардлыг төлж дуусгана. Бүх хөрөнгө оруулалтыг  эргүүлж барагдуулна.  Бүх хувьцааны төлбөрийг төлнө. Тэгсний эцэст үлдсэн хэсгээс л ашиг хүртээнэ. Хөрөнгө оруулалт нэмэгдээд, зардал өсөөд байхаар ашиг хүртэх хугацаа  хойшилж байгаа. Дубайн төлөвлөгөө нэртэй  гэрээгээр 4-6 тэрбум ам.долларын зээлийг  авахаар болчихлоо. Тэгэхээр 2019 оноос ногдол ашиг  хүртэх биш   ахиад 15 жилээр хойшлох төлөвтэй байна. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт оруулж байж ердөө 20 орчим хувийг ашиглана. Дубайн гэрээнд энэ зээл нь сүүлчийнх биш, шаардлагатай тохиолдолд цаашид үргэлжлүүлэн зээл авах эрхийг олгосон   байна. Цаашаа яаж ч сунгаж мэдэх юм. Тэгэхээр бид гүйцэхгүй туулай хөөгөөд байгаа юм биш үү гэж бодогдох юм даа.

-Ерөнхий сайд Дубайгаас нисч онгоцны буудал дээр буугаад  “Монголын тал 53 хувийн ашгийг хүртэнэ,  Монголд их ашигтай боллоо” гэж мэдэгдсэн. Энэ энэ тэгээд  молиго болж таарч байна уу?

-Монголын тал 53 хувийг хүртэнэ  гэдэг бол Дубайн гэрээний үед шинээр гараад ирсэн юм биш ээ. 2013 онд батласан ТЭЗҮ-д тусгасан тоо. Дубайн гэрээ байгуулаад   Монголын талын хувьд тодруулах, тодорхой болгох ямарч  нааштай заалтыг оруулаагүй. Харин ч энэ гэрээгээр олон зүйлээ алдаж байна.1.8 тэрбум ам.долларын зөрчлийг нь хүлээн зөвшөөрөөд, татварын хөнгөлөлт эдлүүлэхээр болоод, бүүр нэг шинэ төлбөр ч гарч ирлээ.

-Дахиад шинэ төлбөр төлөх гэж үү ?

-Хөрөнгө оруулагч тал төслийг гүйцээж дуусгана гэж баталгаа гаргаж байгаагийнхаа төлөө шимтгэл авна. Нийт гаргасан зардлын 1.9 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл төлөхөөр болж байна. Хамгийн багаар бодоход 60-100 сая ам.долларын шинэ шимтгэл төлөх нь. Анх байгуулагдсан гэрээ асуудалтай. Даарин дээр давс нэмнэ гэгчээр Дубайн гэрээгээр нэмээд олон зүйл дээр Монголын талд ашиггүй  буулт хийчихэж байгаа нь харамсалтай юм.  

Хөрөнгө оруулагч тал төслийг гүйцээж дуусгана гэж баталгаа гаргаж байгаагийнхаа төлөө шимтгэл авна. Нийт гаргасан зардлын 1.9 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл төлөхөөр болж байна.


-Тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт эдлэх үү?

-Дубайн гэрээний 4.5-д татварын хөнгөлөлт эдлэх тухай тусгажээ. Энэ заалт хэрэгжвэл 1 тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт эдлэхээр юм билээ. 5.6 –нд Оюутолгойн ордыг, үл хөдлөх хөрөнгө гээд бүгдийг  барьцаанд тавих бололцоог нээсэн. Ингэснээр монголчуудын хяналтаас гарч гадаадын 15 банк буюу гуравдагч нөхдүүдэд эрх шилжинэ. 

 

-Татварын байцаагч нар  130 сая.ам.долларын зөрчил илрүүлснийг 30 сая ам.доллар болгож бууруулаад төлүүлэхээр  болсон. Ийм хэмжээний мөнгө төлүүлэх гэж байна гэж пиардаад байгаа?

-Баримтын шалгалтаар нотлогдсон зүйл. Оюутолгой компани хилийн гадна буюу оффшор бүсэд  байгаа түншүүдээсээ ажил үйлчилгээ худалдаж аваад түүний төлбөр болох  1 тэрбум 126.3 сая ам.долларыг шилжүүлсэн  байгаа юм. Монгол Улсын хөрөнгө оруулалтын  тухай хуулийн 3.1 –д зааснаар  хилийн гаднаас авсан үйлчилгээнээс ч   татвар авдаг. Энэ хуулийн дагуу татвараа тооцохоор 225 сая ам.долларын татварыг нуучихсан нь илэрсэн. Татварын байцаагч нар ямарч баримтаар нотолж чадаагүйд нь буюу 130 сая ам.долларын акт тавьсан. Үүнийг төлөх шаардлага тавихад хөрөнгө оруулагч тал төлөхгүй гэж гүрийсэн. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг биелүүлж татвараас зугтаах ёсгүй.  Оюу толгой төсөлд ажиллаж байгаа манай зарим хүмүүс Монгол Улсынхаа хуулийг хүнд танилцуулдаггүй, аялдан дагалдаж эвлэрч байдаг нь ажиглагддаг. Маргаан үүсэхээр татварын зөвлөлөөр хэлэлцдэг. Үүгээр хэлэлцээд 30 сая. ам.долларыг эхний ээлжинд яаралтай төл, үлдснийг нь  баримтаа гаргаж өгнө, нягталья гэхээр нь түр хойшлуулсан байсан.  Түүнээс битгий төл гэсэн үг биш. Гэтэл үүнийг Дубайн гэрээнд зөвхөн 30 сая ам.доллар  төлнө гэж тусгаснаараа үлдснийг нь  авах боломжгүй болгочихлоо. Нөгөө тал баримтаар нотолж чадахгүй бол бид  энэ татварыг авах ёстой байсан юм. Татварын байцаагчийн актыг хэн нэгэн дураараа өөрчилдөг ч юм биш. Тухайн үед гарсан зардал ,түүнд зарцуулсан мөнгөний баримтыг тулгаад нотлогдохгүй бол акт тавьдаг. Манайхан хөрөнгө оруулагч талд ээлтэй, хүндэтгэж  байна гээд шаардлага тавьдаггүй. Харин ч  хуулийн дагуу ажилласан татварын байцаагч, баримтын шалгалт хийсэн нөхдүүдээ үл тоож, манай нөхдүүд хэл усгүй, хүний хэлснийг ойлгохгүй буруу акт тавьсан байна гэж гадныханд тайлбар өгсөн байсан.  Ингэж хандаж болохгүй ээ. Мэргэжлийн хүмүүсийн тавьсан тооцоо, үндэслэлийг захиргааны аргаар хүчингүй болгох ч учиргүй. УИХ-ын гишүүн Г.Уянга “Гаднах  төрх монгол атлаа , хэлж ярьж байгаа нь дандаа гадныхныг өмгөөлж тэдний төлөө дуугарах юм” гэж  их л онож хэлсэн шүү.

-Та Монголын тал 34 хувь  эзэмшдэггүй, 24 хувь болж буурсан гэх мэдэгдэл хийсэн. Яагаад тэр билээ?

-Оюу толгой төслийн  34 хувь нь Монгол, 66 хувь хөрөнгө оруулагчид оногдож байгаа \ РИо Тинто, Туркойз хилл ресурс , сангууд бий\.

Жишээ татья л даа. 100 төгрөгийн ногдол ашиг хуваариллаа гэхэд 34 хувь нь Монгол, хөрөнгө оруулагчид 66 хувь очно гэж 2009 онд гэрээ байгуулсан. Гэтэл нэг зүйл гараад ирсэн.  Тэр юу гэхээр Оюу толгой, "Антрегоулд" компани 2004 онд ашиг хуваарилах  гэрээ гээчийг байгуулсан байгаа юм. Ингээд 70\30 ашгаа хуваана гээд заачихсан. Ашиг хуваарилах болохоор  хөндлөнгөөс  “Антрегоулд” компани   гараад ирэхээр 100 төгрөгнийхөө  30 төгрөгийг “Антрегоулд”-д өгнө. Тэгээд үлдсэн 70 төгрөгийн 34 хувь гэхээр Монголд 24 төгрөг, хөрөнгө оруулагч талд 46 төгрөг оногдоно. Гэтэл “Анртегоулд”-ын эзэмшигч нь нөгөө Рио Тинто, Туркойз хилл ресурс, сангууд байна. Тэгэхээр хөрөнгө оруулагч 76 төгрөгийг , Монгол 34 биш 24 төгрөгийг  хүртэх болж байна. Ийм луйврын бүтэц бий болгож  Монголчуудын 10 хувийг саах аргыг олсон хэрэг.  Гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээж “Антрегоулд”-ын эзэмшлийн ордыг бүлэг орддоо оруул гэсэн шаардлага бид тавьж байлаа. Гэтэл Дубайд очиж гэрээ  зураад энэ бүхнийг үгүй хийчихлээ. Тэгэхээр  Монголын тал 34 хувийг эзэмшиж  байгаа хэвээрээ гэж Ерөнхий сайдын хийсэн мэдэгдэл бодит байдал дээр нийцэхгүй байна.

-Уг нь Оюутолгойн гэрээг байгуулж байхад бүлэг ордод тооцно гэж зааж байсан биз дээ?

-Анх гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулагч тал бүлэг ордод багтаана гэсэн амлалт өгч, гэрээгээр баталгаажуулсан. Харин  оронд нь Монголын Засгийн газар  “Антрегоулд” компанийн  хайгуулын лицензийг ашиглалтынх  болгоно гэсэн үүрэг хүлээсэн. Манай тал үүргээ биелүүлчихсэн. Гэтэл хөрөнгө оруулагч хэлсэндээ  хүрээгүй төдийгүй өнөөдрийг хүртэл бүлэг ордод оруулаагүй.  Нэгтгэх биш ногдол ашиг хуваарилахад илүү хувь  хүртэх луйврын гэмээр бүтэц  бий болгочихоод  байгаа. Үүнийг юу гэж ойлгох юм бэ. Монголын тал  34 хувь эзэмшинэ гэсэн заалт хэрэгжиж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг гаргаж тавихаас өөр аргагүй болж байна. Монголын талын хувь  34 биш 24 хувь болж буурснар   хүртэх ногдол ашиг 1.4 тэрбум ам.доллараар багасна.

 

-Өмнөговь аймгийнханд өгсөн хандив тусламж сайн санааны, буцалтгүй тусламж биш өндөр хүүтэй зээл юмуу?

-Хандив гэдэг нь  зээл  биш л дээ уг нь. Хүнд буцалтгүйгээр өгч байгаа бэлэг шүү дээ. Монголчууд бид тэгж л ойлгосон. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах явцад өмнөговьчууд идэвхтэй ажиллаж, өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл байгуулж, энэ төслийг хэрэгжүүлснээр орон нутгийнхан  өгөөж, хишиг, буяныг илүүтэй хүртэх ёстой гэсэн асуудал тавьсан. Үүнийхээ ч хүчинд Хөрөнгө оруулалтын гэрээнд заалт оруулсан. Хандив, тусламж ч бишгүй өгч байна гээд байхаар  нь бэлгийн морины шүдийг татдаггүй юм гээд бүртгээд аваад байсан хэрэг.  Гэтэл энэ нь  бэлэг биш хүүтэй зээл болохыг санхүүгийн баримтын шалгалтаар илэрсэн.   Тодруулж хэлбэл хөрөнгө оруулагч өгсөн хандив, тусламжаа зээлд бүртгэж ирсэн. Өнгөрсөн хугацаанд 61 сая ам.долларын хандив тусламж өгчээ. Нутгийн удирдлагын ордон барихаас эхлээд уул овоо тахихад хүртэл ивээн тэтгэсэн, хандив өгсөн болгоныг үзэхээр ийм дүн гарч байгаа юм. 10 жилийн дараа энэ зээл 2 дахин нугарна. 2022 он гэхэд аваад ашиглачихсан байгаа хандив 129 сая ам.доллар болж хоёр дахин өснө.


Санхүүгийн тайландаа тэгж  тусгасан байсан. Тэгэхдээ түрүүн миний хэлсэн шиг нийлмэл хүүгийн аргаар тооцож байна. Өнгөрсөн хугацаанд 61 сая ам.долларын хандив тусламж өгчээ. Нутгийн удирдлагын ордон барихаас эхлээд уул овоо тахихад хүртэл ивээн тэтгэсэн, хандив өгсөн болгоныг үзэхээр ийм дүн гарч байгаа юм. 10 жилийн дараа энэ зээл 2 дахин нугарна. 2022 он гэхэд аваад ашиглачихсан байгаа хандив 129 сая ам.доллар болж хоёр дахин өснө. 2013, 2014 онд үргэжлүүлээд хандив өгөхөөр  нь аваад л байгаа. Цаашдаа ч жил бүр 5 сая ам.долларыг өгнө гэсэн. Эдийн засгийн  агуулга талаас нь  хандаж,  орон нутгийн  хөгжлийн асуудлыг шийдэхэд ийм өндөр хүүтэй зээлээр санхүүжүүлэх үү гэдгээ эргэж харах шаардлагатай болж байна. Энэ чинь арилжааны зээл шүү дээ. Санхүүгийн шалгалт оруулаад бид үүнийг зээлээс хас,хандив, тусламж гэж салгаж бич гэсэн шаардлага тавьж байсан. Гэтэл энэ бүгдийг  үгүй хийчихлээ. Тийм болохоор яаж ч  дуугүй суух вэ дээ.

-Танаас битгий ийм зүйл яриач, баримтыг дэлгэхгүй байгаач гэж гуйхгүй байна уу?

-Надад дуугүй суух эрх алга. Монголын эрх ашигт ноцтой харшилж байгаа учир шалгалтын баримтыг дэлгэхээс аргагүй хүрч байна.

-Та бүхэн энэ бүгдийг эрт дэлгэх байсан юм. Хожимдчихлоо шүү дээ?

-Бид эхлээд хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийгдэж байхад дэлгээд, олныг шуугиулаад яахав, ойлголцоод, ярилцаад шийдье гэж хичээж байлаа. Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг ч ийм чиг барьж байлаа. Тиймээс нууцын зэрэглэлтэй материал байлаа. Одоо нуугаад байх  ч шаардлага алга. Одоо бодох нь ээ, тэр үед шууд дэлгэх байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

-Хонконгоос 6 контейнер бичиг баримт авчруулсан гэдэг үнэн юмуу?

-Тиймээ. Жил гаруйн хугацаанд ажиллаад 2014 оны 6-р сард Засгийн газарт  дүнгээ танилцуулсан. Хугацаа их шаардсан нь үнэн. Асар их баримтыг үзсэн. Ихэнх нь Монголд байгаагүй. Тэрч байтугай Хонконгоос 6 контейнер анхан шатны баримт авчирч ажилласан. Өнгөрсөн оны 6 сард хэлэлцээд засч, залруул гэдэг чиглэлийг Оюутолгойн Монголын талын ТУЗ-ийн гишүүдээрээ дамжуулаад шаардлагаа хүргүүлсэн.Тэгээд хэлэлцээрийн ширээний ард сууцгаасан. Ахиц бол гарч байсныг үгүйсгэхгүй. 1.8 тэрбум ам.долларын бүгдийг биш юмаа гэхэд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалтын зээлээс хасуулж тооцуулах, цаашид зардалыг ялгаж ангилах байр суурь барьж байлаа. Тэгээд  засгийг  огцруулах компанит ажиллагаа эрчимтэй өрнөж,  хүсснээ гүйцэлдүүлсэн л дээ.

-Энэ шалгалтын дүнг  УИХ-д танилцуулах гэж  байтал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  бонд гаргах гэж байна гэж хойшлуулаад  мэдэгдэлгүй гадаад руу явж зурсан юмуу?

-Тийм мэдээлэл гарч байгаа. Би чихээрээ сонсоогүй болохоор баталгаатай гэж хэлж чадахгүй юм.

-Дубайн гэрээнд 7 субект гарын үсэг зурчихлаа. Тэгэхээр өөрчлөх боломжгүй болчихсон уу?

-Дубайн гэрээг бүх оролцогч бичгээр санал гаргаж нэгдвэл хүчингүй болгоно гэж тусгасан байгаа. Манай талаас “Эрдэнэс-Оюутолгой”, Эрдэнэс-МGЛ” компанийн төлөөлөл гарын үсэг зурсан. Хөрөнгө оруулагч талаас 5 субьект гарын үсэг зурсан байгаа юм. Эд нар зөвшөөрөхгүй бол  хүчингүй болгож чадахгүй. Гарахын аргагүй хавханд оруулчихлаа даа. 

 

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Mr Barry Mike    1 жил []


Та төлбөр тооцоо, бизнесийг төлөхөд зээл хэрэгтэй юу? Бизнес эсвэл хувийн зээл олгох хууль ёсны компанийг хайж байсан уу? Та яаралтай тусламжийн зээл хэрэгтэй юу? Би АНУ-ын Сүлжээний Корпорацийн Капитал кредитийн байгууллагад маш бага хүүтэй зээл, төлбөрийн зээл, хувийн зээл, бизнесийн зээл зэрэг аль аль талдаа аль ч зээлийг санал болгож байна гэдгийг мэдэгдэхийг хүсч байна, бид бүртгүүлсэн Африкаас зээлдүүлэгч гэж нэрлэгддэг олон тооны хүмүүс, компанид зээлдүүлсэн олон улсын байгууллагад зээл олгосон зээлийн байгууллагаас зээл авахыг зөвшөөрдөг. Хэрэв танд ямар нэг төрлийн зээл хэрэгтэй бол: capitalhomefinance@outlook.com эсвэл whatsapp + 15512497307 дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.