Спорт


Аймгийн начин Э.Баасанжав түрүүллээ

7 сар, 3 долоо хоног TIMES.MN

Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, цэргийн начин цолтнуудын барилдааныг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Барилдаанд 26 сумын заан нийт 128 бөх зодоглолоо.

 

Барилдаанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн начин Э.Баасанжав долоо даван түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, сумын заан Г.Бадрах үзүүрлэв. Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн начин Э.Сумъяабат, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, сумын заан Д.Алтанцоож нар шалгарлаа.

 

Анхны барилдааны түрүү үзүүр цэргийн начин Б.Зоригтбаатар, аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ нар сэргэлтийн бэлтгэлд гарсан тул энэ удаад зодоглоогүй аж. 



Холбоотой мэдээлэл


Чансаа өндөр 128 бөх барилдаантай
Чансаа өндөр 128 бөх барилдаантай
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.