ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртлээ

7 сар, 2 долоо хоног TIMES.MN

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гранпри тэмцээн Гүржийн Тбилис хотноо гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд боллоо. Уг тэмцээнд манай улсаас 9 тамирчин оролцсон юм.

 

Үүнээс эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд  ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхтэй хүч үзсэн ч ялагдал хүлээсэн юм. ОУХМ Д.Төмөрхүлэг энэхүү тэмцээнд 2015 онд Тбилисийн Гранприд түрүүлж байсан бол энэ удаад хоёрдугаар байранд шалгарлаа.

 

Мөн тэмцээний -60 жинд Ж.Амарболд долдугаар байр, -66 жинд Д.Алтансүх долоодугаар байр, -57 жинд Ц.Хулан шагналт V байранд тус тус шалгарсан амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ.

 

Нийтдээ манай дөрвөн жүдоч шагналт V байр эзэлж, багийн дүнгээр 11-р байр эзэллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.