Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 7 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
1 өдөр, 11 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
1 өдөр, 11 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
1 өдөр, 16 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
2 өдөр, 13 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
2 өдөр, 14 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
2 өдөр, 15 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
2 өдөр, 15 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 4 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
3 өдөр, 10 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
3 өдөр, 11 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
3 өдөр, 11 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
3 өдөр, 15 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
3 өдөр, 15 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
3 өдөр, 15 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
3 өдөр, 15 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
4 өдөр, 15 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 2 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 4 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 8 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
5 өдөр, 12 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
5 өдөр, 12 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
5 өдөр, 12 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
5 өдөр, 13 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
5 өдөр, 15 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
5 өдөр, 16 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
5 өдөр, 16 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
5 өдөр, 16 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 1 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 1 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 1 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 2 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 2 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 2 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 2 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 3 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 3 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга, гишүүд Солонгост амьдарч буй Монгол хүүхдийн …
1 долоо хоног, 3 өдөр

Малын яснаас гаргасан бордоо яагаад ашиг тустай вэ

Ш.Пүрэвсүрэн- Агрохимич хөрс судлагч, Биологийн ухааны доктор 


Газрын хөрс бидний амьдралын амин чухал эрдэнэ, өвөг дээдсээс уламжлан ирсэн үнэт баялаг билээ. Хөрс бол зүгээр ямар нэгэн физик шинжтэй бодис биш харин амьд амьтан, амьд био орчин, дэлхийн хуурай газар оршин буй бүхий л амьдралыг тэтгэгч үндсийн үндэс болон оршин тогтнож байгаа гэдгийг ойлгож, цаашид урт удаан хугацаандаа эрүүл амьдрал, эрүүл хүнсийг хүсэж л байгаа бол хөрсөө хайрлан хамгаалж нөхөн сэргээж явах нь бидний өмнө тулгамдсан зорилго болоод байна.

Монголчууд тэр дундаа нийслэлчүүд хөшиг мэт татсан утааг агаарын бохирдолт, эрүүл мэндэд хортой гэж боддог бол үнэндээ урин дулаан цагт бид түүнээс ч илүү хор хөнөөлтэй агаараар амьсгалж, хөрсний бохирдолтой хүнс тэжээл хэрэглэсээр удлаа.

Хөрсийг бохирдуулагч үндсэн элементүүдийн нэг нь биологийн (малын гаралтай) хог хаягдал, сэг зэм юм. Нийслэл Улаанбаатар хотын хөрсний дээжид шинжилгээ хийхэд 88 хувьд нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бөгөөд 47 метрийн гүнд хүртэл хөрс бохирдсон. Хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн бохирдолт бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их байгаа юм.


ХЭН ЭНЭ АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛЖ, ЮУ ХИЙХ ЁСТОЙ ЮМ БЭ?


ХӨРСӨӨ хамгаалах, нөхөн сэргээх нь хүн бүрийн, аж ахуйн нэгж бүрийн, улс орнуудын засгийн газрын үйл ажиллагаанд тусгалаа олж Хөрс хамгаалах нөхөн сэргээх урт хугацааны хөтөлбөрт хамрагдаж, хөрөнгө оруулалт хийгдэж байх зайлшгүй шаардлагатай.


БИД ЯАХ ЁСТОЙ ВЭ?


Дэлхийн бусад оронд хөрсөө хэрхэн хамгаалж, яаж эрүүл чигээр нь хойч үедээ үлдээж байгааг судлахын сацуу монголчууд бидэнд ямар боломж байгааг судалсан хүний хувьд мал болон малын гаралтай бордоо хөрсний амин дэм гэдгийг дахин дахин онцолъё.

Хөрс гэдэг бол сая сая бичил биетнүүд амьдарч байдаг амьд орчин. Хөрс өөрийн өвөрмөц амьд орчноо алдаж хөрсний доройтолд орвол эх дэлхий маань элсэн цөл болон хувирна.
Бид нэг юмыг сайн ойлгох хэрэгтэй, хэрвээ бид багахан элс аваад түүндээ органик бордоо хийвэл хэсэгхэн хугацааны дараа элс маань ХӨРС болон хувирна, харин багахан эрүүл хөрс аваад дотор нь байгаа бүх органик биетийг зайлуулбал хөрс маань элс болон хувирна.

Эх дэлхийн хөрсний гадаргуугийн 30-40 см-ийн гүнд оршин байгаа бичил биетнүүд л энэ цэнхэр дэлхийн ногоон байх, устай байх, амьд амьтан, хүн төрөлхтөн оршин тогтнох үндсийн үндэс нь болж өгдөг.

Газар тариалан, уул уурхайд зориулан хагалсан газрын амьд бичил биетнүүд ил гарч, нарны дор халж, салхинд хийсэн хөрсний элэгдэлд орох процесс нь маш хурдсаж байдаг.
Бид өнөөдөр ХӨРСИЙГ амьд биетэн гэж хүлээн зөвшөөрч, түүнтэй тэгж харьцах цаг үед тулж ирээд байна.

Малын яснаас гаргасан бордоо яагаад ашиг тустай юм бэ гэж асуух хүн олон байдаг. Малын ясанд азот, фосфор, кали, кальци, магни, төмөр гэх мэт ургамалд шаардагдах бүх макро, микро элементээс гадна, ургамлын ургацыг түргэсгэдэг биологийн идэвхт бодисууд маш ихээр агуулагддаг. Ясны бордоо нь хөрсний бичил биетнийг тэжээж, амьд орчин, амьд хөрс бий болгож, мод, ургамлын үндэс бат бөх болгож, га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, усны ундаргыг цэвэршүүлж, хөрсний доройтлоос сэргийлэх гэх мэт өргөн хүрээний ач холбогдолтой.
Малын ясанд агуулагддаг дээрх бодисууд нь химийн бордооноос ялгаатай нь хөрсөнд удаан хугацаанд задардаг учир ургамлын хоол тэжээлд шаардлагатай үед үндсээр нь дамжин шингээгдэж ургацыг нэмэгдүүлж, усыг татаж, хөрсний чийгийг барьж байдаг онцлогтойг хүн бүхэн мэддэггүй байх.

Хүн амын төвлөрөл ихтэй хот суурин газруудад хүнсний хэрэглээний илүүдэл, мах боловсруулах үйлдвэрүүдийн хаягдал яс өдөрт хэдэн зуун тонноор үүсэн бий болж байдаг. Энэ хаягдал нь биологийн хаягдал бөгөөд байгальд ил задгай хаях нь маш аюултай бөгөөд төрөл бүрийн нян бактери үржиж голомтот зоонозын өвчин үүсгэх эрсдэлийг байнга дагуулж байдаг. Энэ төрлийн хаягдлыг боловсруулж биологийн идэвхтэй тэжээлийн уураг, сайн чанарын органик бордоо үйлдвэрлэх өндөр үнэтэй боловч орчин үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрүүд өндөр хөгжилтэй Европын орнуудад бий болоод удаж байна.

Монголд яс боловсруулдаг үйлдвэрүүд байсан ч зах зээлийн шуурганд хийсэн үгүй болсон. Харин саяхнаас яс боловсруулдаг Монголын анхны бүрэн автомат Итали үйлдвэртэй болсон гэх таатай мэдээ дуулдлаа.

Монголд яс боловсруулах үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгааг хөрс судлаач, эрдэмтэн хүний хувьд олзуурхан хүлээн авч, энэ үйлдвэрийг байгуулсан гэх захирал бүсгүйг огт танихгүй ч гэсэн хийсэн ажлыг нь нийгмийн сүлжээгээр үзэж танилцаад мэргэжлийн хүний хувьд ийнхүү онцолж байгаа юм шүү.


Нэг зүйлийг онцлоход манай орны тариалангийн талбайн ихэнх хөрсөнд агуулагддаг фосфор, калийн хэмжээ бага байдаг. Ялангуяа салхинд элэгдэж элсжсэн талбай, хүнсний ногоо олон жил тариалсан баруун аймгуудийн хөрсөнд бордоо хэрэглэхгүй бол ургамлын ургац дээшлэхгүйгээс гадна ургасан ургамал ногоо нь хүний биед ашиг тус өгөх нь муу байдаг.
Эрдсийн бордоо (химийн бордоо) ашиглан ургацын хэмжээг нэмэгдүүлж байгаа нь эдийн засгийн үр өгөөжтэй боловч нөгөө талдаа хөрсний доройтлыг дагуулж байдаг. Харин малынхаа хаягдал ясыг боловсруулан гаргаж авч органик бордоо нь хөрсийг нөхөн сэргээж, хөрсний доройтолд орохоос сэргийлж байдаг маш том ач холбогдолтой.


Ясны бордоо нь ургамалд хамгийн их шаардагддаг азот фосфорыг аль алийг агуулдаг, химийн нэр нь фосфоазотин.

Фосфоазотин нь цэвэр органик бордоо учраас хүний бие организмд ямар нэг хорт нөлөөгүй гэдгийг зөвхөн бид бус дэлхийн эрдэмтэд судлаад тогтоосон байдаг юм. Нүдний үзүүрт хог болж хөсөр хаягдсан малын ясыг боловсруулах үйлдвэр ямар их ашиг тустай гээч.

Малын яснаас гарган авч буй бордоог газар эхээс урган гарч буй бүх зүйлд ашигладаг бөгөөд эерэг үр нөлөө нь далдуур биднийг анагааж, эмчилж, эрүүл, аз жаргалтай амьдралын ундарга болдог. Түүнчлэн ясны гурилын шингээх чадвар өндөр тул химийн бодисын болон нянгийн бохирдолтой хөрсийг саармагжуулахад онцгой нөлөөтэй. Улаанбаатар хот орчмын хөрсний хүнд металлын бохирдолтын ерөнхий түвшинг авч үзвэл хүнцэл, кадми, кобальт, хром, молибден, никель, хар тугалга, стронци, цайрын агууламж өндөр мөн нянгийн бохирдол маш ихтэй байдаг. Урин цаг айлсаж буй энэ өдрүүдэд дотор эвгүйцэм үнэртэй газар хаа сайгүй байгааг бид мэдэрдэг. Энэ хөрсийг ясны бордоогоор бордож, саармагжуулаад зүлэгжүүлбэл бохирдлыг өөртөө шингээн авч, орчны бохирдлоос түргэн ангижрах боломж бидэнд байна.
Монгол Улс 70 гаруй сая малтай гэгддэг. Үүнээс жилд 22 сая толгой малыг хүнсний хэрэглээ болон махны экспортод зориулан бойлдог. Мөн “Хүчит шонхор” зах дээр гэхэд л өдөрт 40-50 тонн малын яс хаягддаг гэх тооцоо бий. Нэг малын амьдын жинг бог малд шилжүүлэхэд ойролцоогоор нэг сая орчим тонн болдгоос 55 хувь нь яс, арьс, толгой, шийр, цус гэх зэрэг биологийн хаягдал болдог гэсэн судалгаа байдаг юм билээ. Энэ хог, хаягдлаа бид хээр гаргаад хаясаар байх уу, хөрсөө бохирдуулж, доройтуулж, ундны усны ундаргаа санаатай боомилсоор байх уу?


Өнөөдөр буянт малын маань дийлэнх хэсэг нь хаягдал болж, орчны бохирдолд ихээхэн нөлөөлж буй. Бид тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгөө хээр гадаагүй хаяж, байгаль орчноо бохирдуулсаар байх уу?

Иймд хөрсний доройтлоос сэргийлэхийн тулд ХАА-руугаа онцгой анхаарал хандуулах ёстой. Аль болох бага газрыг тариалж, их ургац авах, байнга нөхөн сэргээж, химийн бус бордоо ашиглах гэх мэт.

Эрүүл ХӨРС бол бидэнд өвөг дээдсээс маань өвлөгдөн ирсэн баялаг. Бид Эрүүл ХӨРСӨӨ хойч үедээ өвлүүлөн үлдээх үүрэг хүлээсэн хүмүүс.

Өнөөдөр бид ХӨРСӨӨ аврах уу? Үгүй юу? гэдэг том асуудлын торгон зааг дээр зогсож байна.


Сэтгэгдэл