Улс төр


Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

4 жил TIMES.MN

   Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.  Гишүүдийн зүгээс Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан батлах эсэхийг шийдсэний дараагаар уг тогтоолын төслийг хэлэлцэх санал гарсан нь дэмжигдэв. Тиймээс уг тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Дараагаар нь  Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж эхэлээ. УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Су,Батболд, Х.Тэмүүжин нарын  тус тус өргөн барьсан Сонгуулийн хуулийн гурван төслийг хэлэлцэж байна. Хууль санаачлагачид төслөө танилцуулсны дараагаар гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.Байнгын хорооны гишүүд Сонгуулийн хуулийн төслүүдийг агуулга нэг гэж үзэж, хэлэлцэхийг дэмжив.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.