Спорт


Хоккейчид мөнгөн медаль хүртлээ

8 сар TIMES.MN




Тaйландын нийслэл Банкок хотноо шайбтай хоккейн “Челленж кап” олон улсын тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөв. Уг тэмцээнээс манай улсын хоккейчид мөнгөн медаль хүртлээ.

 

Тус тэмцээнд оролцсон манай шигшээ баг эхний тоглолтоо энэ сарын 17-нд Сингапурын багтай хийж 13:0-ийн харьцаатайгаар ялж, анхныхаа хожлыг авсан. Харин хоёр дахь тоглолтоо Тайландын багтай хийж гурван үеийн турш эн тэнцүү өрсөлдөж 5:4 онооны харьцаагаар буулган авсан.

 

Үргэлжлүүлэн манай баг тамирчид гурав дахь тоглолтоо  өчигдөр Малайзын багтай хийж, 10-5 оноогоор хожсон. Ийнхүү манай хоккейчид мөнгөн медалийн болзол хангаад байв.

 

 Харин өчигдөр /2017.03.23/ Арабын нэгдсэн Эмират улсын багтай аваргын төлөө тоглож  5:4 онооны харьцаагаар ялагдал хүлээлээ.

 

 Ийнхүү монголын хоккейчид шайбтай хоккейн “Челленж кап” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.




Холбоотой мэдээлэл


Чансаа өндөр 128 бөх барилдаантай
Чансаа өндөр 128 бөх барилдаантай
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.