Спорт


Тусгай олимпоос найман медаль хүртлээ

8 сар TIMES.MN

Австри улсад оюуны бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулдаг “Дэлхийн тусгай олимп 2017” наадам үргэлжилж байна. Монголын баг тамирчид энэ удаагийн олимпоос найман медальтай нутаг буцахаар боллоо.


Тодруулбал,цасны гуталтай гүйлтийн 50 м эрэгтэй төрөлд өчигдөр манай тамирчин С.Тэмүүлэн гүйж хүрэл медалийн болзол хангасан бол бөмбөгтэй хоккейн багийнхан хүрэл медалийн төлөө Намибийн багтай тоглож, 3:2 зөрүүгээр хожигдож шагналт дөрөвдүгээр байр эзэллээ. Түүнчлэн гүйлтийн цанын төрөлд оролцсон Н.Уянга анхны алтан медалийн болзол хангасан бол 50 метрийн уралдаанд хүрэл медаль авсан н.Гантөмөр 100 метрийн уралдаанд алтан медаль авчээ. Өнөөдөр Грац хотноо Тусгай олимпийн хаалтын ёслол болох бөгөөд хүндэт зочид нэмэгдэж Холливүдийн супер од, Грац нутгийн уугуул хүү Арнольд Шварцнэггэр хүрэлцэн иржээ.



Холбоотой мэдээлэл


Чансаа өндөр 128 бөх барилдаантай
Чансаа өндөр 128 бөх барилдаантай
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.