Олон улсын балетын уралдаан болох “The World Ballet Trial” (Tokyo stage-2)” тэмцээний 10-13 насны ангилалд “Монголын Үндэсний Балет” сургуулийн сурагч 11 настай Б.Анхзул оролцож Хүрэл медалийн эзэн болжээ. Тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Токио хотноо зохион байгуулагджээ.

Тэрээр насныхаа ангилалд Сингапур, Япон, Шанхай, БНСУ зэрэг улсын нийт 36 оролцогчидтой өрсөлдөн ийнхүү эхний гуравт шалгарсан байна. Балетчин охины дасгалжуулагчаар Н.Энхтуяа болон Япон улсад зөвлөх багшаар Б.Батболд ажиллажээ.

Б.Анхзул өнгөрсөн жилийн 11 дүгээр сард анх удаа зохиогдсон “Монголын Үндэсний балет” улсын уралдааны 9-11 насны (junior) ангилалд тэргүүн байр эзэлснээр “The World Ballet Trial” олон улсын балетын уралдаанд оролцох эрхийн эзнээр шалгарчээ